Гар урлалын сургалт
Уран зангилаа
Уламжлалт зангилааны урлагийг өнөөгийн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын бүтээлд
Хөтөлбөрийн тухай
Уран зангилаа бол олсыг гараар зангидаж товч, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл урладаг Монголын уламжлалт гар урлал юм. Энэхүү сургалтаар зангилааны үндсэн аргуудаас эхлэн бүрэн бүтээл хийх хүртэл алхам алхмаар суралцана.
Сургалт “Дархан эмэгтэйчүүд” сургалтын төвд явагдана. Урласан бүтээлээ бэлэг дурсгалын зүйл болгон борлуулж, нэмэлт орлого олох боломжтой.
Онцлог
- 01
Уламжлалт урлал
Монгол зангилааны хээ, аргыг өвлөн үлдээх
- 02
Гарын дадлага
Хичээл бүр дадлагад суурилж, бүтээл хийж дуусгана
- 03
Орлогын боломж
Бэлэг дурсгалын зах зээлд гаргах бүтээгдэхүүн хийх
Суралцах зүйлс
- Олс, утас сонгох, бэлтгэх
- Үндсэн зангилааны аргууд
- Монгол товч зангидах
- Гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл урлах
- Бүтээлээ өнгөлж, борлуулалтад бэлтгэх

