Эрхэм зорилго
Эмэгтэйчүүдийн үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаал үл харгалзан жендэрийн эрх тэгш байдал, тэдний нийтлэг эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалах, хөгжүүлэх.
Loading…
1962 оноос хойш охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд жендэрийн эрх тэгш байдлын төлөө үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.

Эмэгтэйчүүдийн холбоо нь охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг үндэсний болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг.
“Дарханы бүсгүйчүүд” сургалтын төвөөрөө дамжуулан мэргэжил олгох болон гар урлал, хэлний сургалт, холбооны дэргэдэх клубүүдээр дамжуулан хувь хүний хөгжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

Эмэгтэйчүүдийн үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаал үл харгалзан жендэрийн эрх тэгш байдал, тэдний нийтлэг эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалах, хөгжүүлэх.
Дархан хотын эмэгтэйчүүдийн анхдугаар хурлаар орон тооны бус Зөвлөл байгуулагдсан.
Дархан хотын эмэгтэйчүүдийн санаачлага, олон нийтийн хандиваар Монгол Улсад цорын ганц “Эмэгтэйчүүдийн ордон”-г барьж ашиглалтад оруулсан.
“Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ болсон.

Европын холбооны санхүүжилттэй, 2026–2029 онд 3 жилийн хугацаанд хэрэгжих төсөл. Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй, эрх тэгш, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны орчныг сайжруулна.
Өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах, хөдөлмөрлөх, нийгэмд идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх, зүрх сэтгэлийн боловсрол олгох замаар амьдралд бэлтгэх; ирээдүйдээ итгэлтэй, чадварлаг, хүчирхэг эмэгтэй болон төлөвшихөд дэмжих.
Дархан-Уул аймагт жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесээ цахимжуулах процесст дэмжлэг үзүүлэх, цахим ур чадварыг сайжруулах, цахим зах зээлд нэвтрэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх, сайн туршлагыг сурталчлан таниулах платформыг бий болгох.
Олон нийтийн нөлөөллийн оюуны арга хэмжээ — 2019 онд албан ёсны лиценз авч 8 удаа зохион байгуулсан.

















