Орон нутагтаа анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын зөвлөгөөн”-ийг эмэгтэйчүүдийн ордонд /2024.09.07/ амжилттай зохион байгуулагдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын зөвлөгөөнд:
– НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан
– Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр
– Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Янжмаа
– Аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Б.Шарав
– Аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Баярням, Хамралт, Орлогын Хэлтсийн дарга Х.Нарангэрэл
– Хүний Эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа
– Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо-ны УЗ-ын гишүүн, Сэтгэл зүйч Д.Ариунзаяа
– Стратеги судлаач, “Амьдрах Стратеги” номын зохиогч Д.Цэцэнбилэг
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Бодибилдинг фитнесийн тамирчин Ц.Хулан нар илтгэгч, сургагч багшаар уригдан оролцлоо.
Зөвлөгөөнөөс ГАРСАН САНАЛ, ЗӨВЛӨМЖ-ийг @УИХ-ын гишүүн, ГБХНХЯамны сайд Л.Энх-Амгалан Энх-Амгалан Лувсанцэрэн болон Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал Azjargal Boldbaatar нарт хүргүүлэв.
Мөн Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дэргэд “Асран хамгаалагчдын зөвлөл” байгуулагдлаа.
Зөвлөгөөнд хүрэлцэн ирж илтгэл, сургалт, танилцуулга, мэдээлэл өгсөн, дэмжин ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Дархан-Уул Аймаг
Хүний эрхийн Үндэсний Комисс Дархан-Уул аймагт
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
@Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар
@Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар
@Нарны сахиусан тэнгэр ТББ