Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи хөтөлбөр
АНУ-ын Төрийн департаментын 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи” буюу “Academy for Business Entrepreneurs” (AWE) хөтөлбөр нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн 80 гаруй орны 25,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлсэн байна.
Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны USA Embassy Mongolia дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо ТББ нь энэхүү хөтөлбөрийг Дархан-Уул, Орхон аймгаас бизнес эрхлэгч хорин эмэгтэйг хамруулан хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо.
“AWE” буюу “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи” хөтөлбөрийн оролцогчдод АНУ-ын Аризона мужийн Их Сургуулийн боловсруулсан DreamBuilder платформоор дамжуулан бизнесийн хялбаршуулсан онлайн сургалтуудад хамрагдах, амжилттай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй туршлага солилцох, менторшип хөтөлбөрт хамрагдах, мөн Dreambuilder сүлжээнд нэгдэх зэрэг олон боломжууд нээгдэх юм.
Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: 2024/09/01-2025/03/01
Хөтөлбөрт оролцогчийн тоо: 20
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эмэгтэй бизнес эрхлэгчид тавигдах шаардлага:
– Дархан-Уул, Орхон аймагт тогтвортой бизнес эрхлэгч (өрхийн бизнес байх боломжтой), нэгээс дээш жил бүтээгдэхүүн/үйлчилгээний бизнес эрхэлсэн, 25-с дээш насны эмэгтэй
– Англи хэлний анхан түвшний мэдлэгтэй байх
– Сурч боловсрох, бизнесээ хөгжүүлэх чин хүсэлтэй байх
– Дээрх аймагт ажиллаж амьдардаг байх
– Компютерын анхан шатны мэдлэгтэй байх
Сонирхсон хүмүүс дараах холбоосоор 2024/08/28 ны дотор амжиж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/88SsEPQytgd51T1T8