Мэдээ

Дархан-Уул аймаг орон нутгаас анх удаа Жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг боловсруулан гаргалаа.
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлтэй ажил хэрэгч өглөөний уулзалт хийлээ. Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Дархан-Уул аймаг орон нутгаас анх удаа аймгийнхаа жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг боловсруулан гаргалаа.


Орон нутгийнхаа ТББ-н санаачилгыг дэмжин ажил хэрэг болгосонд ИТХ, ЗДТГ-т талархал илэрхийлье. Аргазүйн зөвлөгөөгөөр ханган хамтран ажилласанд Жендэрийн үндэсний хороонд талархал илэрхийлье.
Бид жендэрийн хуулиа бүрэн хэрэгжүүлэх, эрх тэгш байдлыг сайжруулахад том алхам сууриа тавьж чадлаа.
Одоо хэрэгжүүлэх “ГАЗРЫН ЗУРАГ” хөгжлийн хөтөлбөр зурах үлдлээ.
Oyunsaikhan Purevdorj
0