Малчин Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2022
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-нд оролцон мэндчилгээ дэвшүүлж, мал аж ахуйн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Тус чуулганд Дархан-Уул аймгийн 4-н сумын 60 гаруй малчин эмэгтэйчүүд оролцсон бөгөөд өөрсдийн тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж орон нутгийн холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа бөгөөд энэ жилийн онцлог нь холоос цугласан бүсгүйчүүдээ хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эрт илрүүлгийн талаар мэдээлэл өгөх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зөвлөмж, үйлчилгээнд хамрагдах, Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцах зэрэг онцлог үйл ажиллагаагаар баялаг байлаа.
Чуулганд оролцсон нийт оролцогчид болон чуулганыг хамтран зохион байгуулсан бүх байгууллагуудад талархал илэрхийлье.
УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн ажлын алба
Дархан-Уул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Малын Удмын Сангийн Үндэсний Төв
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар