“Empower HER” төслийн мэдээллийн өдөрлөг болж өнгөрлөө.
USA Embassy Mongolia-ны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо-оос бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах богино хугацааны “Empower HER” төсөл хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн зорилго нь Дархан-Уул аймагт жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг:
• Бизнесээ цахимжуулах процесст дэмжлэг үзүүлэх
• Цахим ур чадваруудыг сайжруулах
• Цахим зах зээлд нэвтрэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх
• Сайн туршлагыг сурталчлан таниулах платформыг бий болгох юм.
Энэхүү төслийн танхим буюу практик сургалтанд хамрагдах хүсэлтэй 20 бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг 2023.11.06-ний өдрийг хүртэл нээлттэйгээр сонгон шалгаруулахаар байна.
Oyunsaikhan Purevdorj
0