Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжье
Empower Her Darkhan-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төсөл

Empower Her Darkhan-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төсөл

Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг бэхжүүлэх зорилго бүхий “Empower Her” богино хугацааны төслийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.
Энэхүү төсөл нь 2023 оны 10-р сарын 1-ний өдрөөс 2024 оны 1-р сарын 31-ний хооронд хэрэгжих бөгөөд төсөлд 20 бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулах болно.
“Empower Her” төслийн хүрээнд дараах сургалтуудад хамрагдах боломжтой.
Үүнд:
-Бизнес эрхлэгчийн цахим ур чадвар (Google business suit, Google drive, Microsoft project management гэх мэт)-ыг сайжруулах, процессын удирдлагыг бэхжүүлэх
-Бизнесээ цахим орчин идэвхжүүлэх (Facebook boost, Canva, Capcut гэх мэт)- ыг үр дүнтэй ашиглах практик сургалт
-Америкт бизнес амжилттай эрхэлж буй эмэгтэйчүүдийн “know how”, туршлагаас цахим байдлаар суралцах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *