“Эмэгтэйчүүдийн манлайлал: Технологийн салбарт”

“Эмэгтэйчүүдийн манлайлал: Технологийн салбарт” үйл ажиллагаа 3-р сарын 8ны өдөр Залуучууд театрт. Боловсролоо тэлж, боломжийг атгаж, орлогоо нэмэгдүүлэх гоё арга хэмжээнд урьж байна. Хөгжил хаашаа явж байгаа, хүүхнүүд бид эндээс юуг сурч, хэрхэн хөгжих талаар салбартаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд, орон нутагтаа бизнесээ амжилттай авч яваа бүсгүйчүүдээс сонсох боломжтой энэ арга хэмжээнд хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст бид нээлттэй.

ӨРХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаатай уулзлаа. Тэд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх, зээлд хамрагдах нөхцлийг дэмжихэд өөрийн нэр дээр хөрөнгөтэй болохоос авхуулаад олон талын ач холбогдолтой болохыг онцолж байна. Бизнес эрхлэх орчныг сайжруулах, зах зээлд бүтээгдэхүүнээ байршуулах, хамтран нэгдэж ажиллах талаар ярилцав. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан талуудын уулзалтыг хамтран зохион […]

AWE төслийн ээлжит Мөрөөдлийн уулзалт

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Академи “AWE” төсөл-н ээлжитМөрөөдлийн уулзалт МӨРӨӨДЛӨӨ ТОМЬЁОЛОХ НЬ FORMULAZING YOUR DREAM- Энэ удаагийн зочин илтгэгчээр Б.Манд “hello baby” аппликейшнийг үүсгэн байгуулагч болон Г.Одгэрэл Хаан банк, Найрамдал тооцооны төвийн захирал хүрэлцэн ирнэ. Хугацаа: 2025.02.06-ны өдрийн 11:00 цагт Байршил: Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны Эмэгтэйчүүдийн ордон

Дархан-Уул аймаг орон нутгаас анх удаа Жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг боловсруулан гаргалаа.

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлтэй ажил хэрэгч өглөөний уулзалт хийлээ. Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Дархан-Уул аймаг орон нутгаас анх удаа аймгийнхаа жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг боловсруулан гаргалаа. Орон нутгийнхаа ТББ-н санаачилгыг дэмжин ажил хэрэг болгосонд ИТХ, ЗДТГ-т талархал илэрхийлье. Аргазүйн зөвлөгөөгөөр ханган хамтран ажилласанд Жендэрийн үндэсний хороонд талархал илэрхийлье. Бид жендэрийн хуулиа бүрэн хэрэгжүүлэх, […]

Хүчирхэг эмэгтэйчүүд сэтгүүл Англи хэл дээр хэвлэгдэнэ.

Хүчирхэг Эмэгтэйчүүд сэтгүүл маань Монгол-Англи хэл дээр хэвлэгдэнэ. Оролцогчдын маань түүх олон оронд олон хүнд хүрэх боломжтой боллоо. Биднийг дэмжин хамтран ажиллаж сэтгүүлийн англи хэл дээрх хувилбарыг хамтран бүтээлцэх болсон MNB today-ын редактор Michelle Borok танд талархал илэрхийлье.

Дархан-Уул аймагт 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Toastmasters олон улсын байгууллага нь намрын нээлтээ хийлээ.

Англи хэлээр илтгэх чадвараа хөгжүүлэх, хүрээллээ тэлэх сонирхолтой иргэд хамрагдах боломжтой юм. Хугацаа: Пүрэв гариг бүрийн 18:30-21:00 цагийн хооронд Байршил: Американ Корнер Дархан боловсрол зөвлөгөө мэдээллийн төвд болно.

“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АКАДЕМИ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА үйл ажиллагаа амжилттай боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд: – Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын Яамны Олон нийттэй харилцах алба дарга. Moulik Berkana – AWE төслийн сэтгүүл, контент хэрхэн вэ сэдвээр- http://xn--v1aau.mn/ контентын баг, Дархан Фокус сэтгүүлийн баг – Өөрийгөө хувилах боломж” – Momadeагентлаг, Виртуал туслахын академийн үүсгэн байгуулагч, захирал Л.Бадамцэцэг – Бизнесийн стратеги”- Стратеги судлаач, “Амьдрах Стратеги” номын зохиогч Д.Цэцэнбилэг – Natural Essentials ХХК-ийн […]

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи төсөл эхэллээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи” буюу “Academy for Business Entrepreneurs” (AWE) төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ баяр хүргэе. Төслийн танилцуулга үйл ажиллагаа 2024.09.26 ны 10:00 цагт American Corner, Darkhan -д болно. АНУ-ын Төрийн департаментын 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи” буюу “Academy for Business Entrepreneurs” (AWE) хөтөлбөр нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн 80 гаруй орны […]