“Эмэгтэйчүүдийн манлайлал: Технологийн салбарт”

“Эмэгтэйчүүдийн манлайлал: Технологийн салбарт” үйл ажиллагаа 3-р сарын 8ны өдөр Залуучууд театрт. Боловсролоо тэлж, боломжийг атгаж, орлогоо нэмэгдүүлэх гоё арга хэмжээнд урьж байна. Хөгжил хаашаа явж байгаа, хүүхнүүд бид эндээс юуг сурч, хэрхэн хөгжих талаар салбартаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд, орон нутагтаа бизнесээ амжилттай авч яваа бүсгүйчүүдээс сонсох боломжтой энэ арга хэмжээнд хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст бид нээлттэй.

ӨРХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаатай уулзлаа. Тэд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх, зээлд хамрагдах нөхцлийг дэмжихэд өөрийн нэр дээр хөрөнгөтэй болохоос авхуулаад олон талын ач холбогдолтой болохыг онцолж байна. Бизнес эрхлэх орчныг сайжруулах, зах зээлд бүтээгдэхүүнээ байршуулах, хамтран нэгдэж ажиллах талаар ярилцав. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан талуудын уулзалтыг хамтран зохион […]

AWE төслийн ээлжит Мөрөөдлийн уулзалт

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Академи “AWE” төсөл-н ээлжитМөрөөдлийн уулзалт МӨРӨӨДЛӨӨ ТОМЬЁОЛОХ НЬ FORMULAZING YOUR DREAM- Энэ удаагийн зочин илтгэгчээр Б.Манд “hello baby” аппликейшнийг үүсгэн байгуулагч болон Г.Одгэрэл Хаан банк, Найрамдал тооцооны төвийн захирал хүрэлцэн ирнэ. Хугацаа: 2025.02.06-ны өдрийн 11:00 цагт Байршил: Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны Эмэгтэйчүүдийн ордон