BEST “ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ДЭМЖЬЕ” ТӨСӨЛ
Төслийн зорилго:
Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэж, бодлогын түвшинд нөлөөлөх зорилготой.
Төслийн зорилтууд
Зорилт 1. Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэхэд тэдний оролцоог хангах, хамтран ажиллах
Зорилт 2. Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийн ил тод байдлыг сайжруулахад бодлогын түвшинд нөлөөлөх, хэрэгжилтэнд хяналт тавих
Зорилт 3. Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд цахим орчинд бизнесийн орон зайгаа тэлэх, сошиал маркетингийн арга техникийг сайжруулах /digital literacy/ өөрийн бизнесээ цахим орчинд хэрхэн амжилттай явуулах мэдлэгийг олгох
Төслийн хамтрагчид: Хөгжлийн шийдэл ТББ-ын Best хөтөлбөр
Төслийн хэрэгжилт:
Төслийн үйл ажиллагаа АЭХолбооны дэргэд Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийг Дархан-Уул аймгийн 4 сумын төлөөлөлтэйгээр байгуулсан. Тус зөвлөл байгуулагдсанаар бичил, жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнест тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх санал санаачлагыг орон нутгийн шийдвэр гаргагчдад хүргүүлэх тогтсон бүтэц бий болж байгаа юм. Цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, оролцоог хангах боломж бүрдсэн.
Ковид 19 цар тахлаас үүдэлтэй хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлт, зах зээлийн эрэлтэд тулгуурлан АЭХ-ны дэргэд Цахим боловсролын сургагч багш нарыг бэлтгэсэн. Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн оролцоог тодорхойлох судалгааны ажил үргэлжилж байна.