Ээж охидын өдөрлөг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Охидын клубээс санаачлан “Ээж охидын өдөрлөг” үйл ажиллагааг зохион явууллаа. Өдөрлөгт Анги бүрийн төлөөлөл оролцов. ДУА-н Cinderella эмнэлгийн салбар хариуцсан их эмч С.Оюунгэрэл Арьс арчилгааны тухай, ДУА-н МГБССН-н салбар зохицуулагч Д.Доржналжирмаа нь Ээж охидын шивнээ сэдэвээр сургалт зөвлөгөө хийлээ.Мөн охидууд маань өөрсдийн бичсэн шүлэгээ ээждээ уншиж бэлэг барьлаа. Хүсэлтийг минь хүлээн ч ирсэн […]

Morning Show

Дархан-Уул аймгийн Орхон суманд Эртэч Дархан клубын MORNING SHOW үйл ажиллагаа яг одоо явагдаж байна. Эерэг харилцаа, хандлага Эерэг сэтгэлгээний давалгааг түгээн хамтдаа хөгжиж суралцсан гайхалтай өглөө #Эерэг_Эртэч_Эрүүл_Дарханы_төлөө Эртэч-ДарханДархан-Уул аймгийн Орхон сум Засаг даргын Тамгын газар

Гишүүнчлэл элсүүлж эхэллээ

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо НҮТББ-ын Дархан-Уул аймаг дахь салбар гишүүнчлэл элсүүлж эхэллээ. Охид эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө, тэдний эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахыг дэмжигч Монгол Улсын иргэн бүр Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн байж болно. Гишүүнээр элсэхийг хүсвэл доорх холбоосоор орж анкет бөглөнө үү.

Эртэч Дархан

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо нь “Эерэг Тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Эртэч-Монгол” хөтөлбөрийг  2022 оны 1-р сараас эхлэн Дархан хотод хэрэгжүүлж эхлээд байна. Эртэч Монгол Хөтөлбөр нь 2019 оноос хойш “Эртэч, Эерэг, Эрүүл Монголын төлөө хамтдаа” уриан дор нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх сургалт, уулзалт, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд 21 аймагт клуб, төсөл хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ. ЭРТЭЧ ДАРХАН КЛУБ […]

ТИКА-ТОСГОНЫ БУУЗ, БАНШ цех

ДУА-ийн Эмэгтэйчүүдийн Холбооны санаачилгаар Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА /-ийн санхүүжилтээр,  Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэмжлэгтэйгээр “ТОСГОНЫ БУУЗ, БАНШ” цехийн үйл ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нээлтээ хийсэн. Тус цех нь гэр хорооллын эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус үйлдвэрлэл юм.   Дархан сумын […]

TEDX, TEDXDARKHAN

TED гэж юу вэ? TED бол дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлагч, туурвин бүтээгчид цугларан, технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарч буй дэвшилт, шинэ санаа санаачлагыг танилцуулан, илтгэл сонсож, санал бодлоо хуваалцдаг жил тутмын арга хэмжээ билээ. 1984 онд Технологи, Энтертайнмэнт, Дизайн (“Technology, Entertainment and Design = TED”) салбарын мэргэжилтнүүд АНУ-д хуран цуглаж, анхны TED арга хэмжээг зохион […]

Эерэг сэтгэлгээ хувь хүний хөгжлийн цогц сургалт

Хувь хүний мөн чанар, итгэл үнэмшилд чиглэсэн, хүндлэл, хайр, итгэл дээр суурилсан нийгмийн бие даасан нэгж байхад эерэгээр нөлөөлөх нийт 52 зан төлөвөөс өнөөгийн Монголын нийгэмд үзэгдэж буй сөрөг хандлага, сөрөг үзэгдлүүдийг багасгах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тул доорх 10н зан төлөвийг сонгож, өөрсдийн хойч үе, бидний залгамж халаа болсон залуу иргэдэд сургалт хэлбэрээр хүргэх нь уг сургалтын үндсэн зорилт […]

Хувь хүнд зориулсан сургалт

“Та өөрөө өөрийнхөө үсчин” нэртэй богино хугацааны сургалт. Сургалтыг дадлага туршлагатай мэргэжлийн багш удирдан явуулна. Хугацаа: 2 өдөр Сургалтын агуулга. Оношилгооны аппаратаар өөрийн үс, хуйхны бүтцийг оношлуулах Гэрийн нөхцөлд үсээ арчлах аргууд, эмчилгээ хийх аргууд Үсэндээ тохирсон арчилгаа, эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг зөв сонгох, зөв хэрэглэх Өөрийн нүүрний хэлбэрт тохирох засалтыг тодорхойлох Үсний сэнс, хайч, индүү зэргийг ашиглан хэлбэржүүлэлт хийх аргуудыг зааж […]

Амьдрах ухааны сургалт

“Стресс үгүй сэтгэл, хүчирхийлэл үгүй нийгэм байхгүй бол бид энх тайван дэлхийг цогцлоох зорилтдоо хүрэхгүй.”  гэсэн энх тайваныг эрхэмлэсэн үзэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Амьдрах урлаг нь хувь хүнийг стрессээс чөлөөлж дотоод амгаланг мэдрүүлэхэд туслахаар амьсгалын дасгал,бясалгал, иог багтаасан стрес тайлах хөтөлбөрийг хүн ардад явуулж байна. Эдгээр хөтөлбөр нь дэлхийн сая сая хүнд стрес ядаргаа, сэтгэл гутрал, түрэмгий хандлагаа […]