ЗӨВ СОНГОЛТ ТӨСӨЛ

Төслийн зорилго

Архидан согтуурсанаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, архинаас хамааралтай хүн амын эрүүл мэнд, нийгэмд үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүднээс төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд, иргэдийн идэвхи санаачлага, оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн хамтын уялдаа холбоог бий болгон, архигүй аймаг, баг, байгууллага, хувь хүн цаашилбал архигүй Монгол байхын төлөө үйлсийг хэрэгжүүлэхэд “ЗӨВ-СОНГОЛТ”гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн зорилго оршино.

Төслийн хамтрагчид: Дархан-Уул аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Төслийн үйл ажиллагаа:

  1. Амьдрах ухааны иог бясалгалын сургалт
  2. Хордлого тайлах эмчилгээ
  3. Өөрийн хүсэлтээр архины зуршлаас гаргах суулгац суулгах
  4. Сэтгэлзүйн эмчилгээ
  5. Мэргэжил олгох сургалт
  6. Зорилтот бүлгийн иргэдийг ажлын байранд зуучлах

Төслийн хэрэгжилт:

2021 онд

  • Хордлого тайлах эмчилгээнд 4 сумын үйл ажиллагаа 20 иргэнийг хамруулсан.
  • Амьдрах ухаан иогийн сургалтанд иргэнийг хамруулсан
  • Дээрх хордлого тайлах эмчилгээнд бүрэн хамрагдсан, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан 2 иргэнийг Архинаас гаргах /Согтууруулах ундаанд дуршилгүй болгох/ суулгац-эмчилгээнд хамруулсан.

Сэтгэлзүйн эмчилгээнд иргэнийг хамруулж мэргэжлийн сэтгэлзүйчийн цагийн зөвлөгөөг өгсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *