МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ
Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын зорилго нь малчин эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, малын ашиг шимийг өрхийн бизнес болгон хөгжүүлэх сэдлийг өгөх, эрхэлж буй өрхийн бизнесийг хөгжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүс, холбогдох байгууллагад хүргэхэд оршино
Зохион байгуулагч: Аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, сумдын салбар зөвлөл
Хамтрагчид: Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Малын удмын сан, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ийн BEST хөтөлбөр
Оролцогчид: Дархан-Уул аймгийн 4 сумын малчдын төлөөлөл 2021 оны Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ковид цар тахлын улмаас зөвшөөрөгдсөн хэмжээг баримтлан Дархан-Уул аймгийн 4 сумаас 40 төлөөлөл оролцуулан зохион байгууллаа. Чуулга уулзалтаар Өрхийн бизнесийг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийн сургалт, гэр бүл, хосын харилцаа сэдэвт сургалтуудыг явуулсан. Мөн чуулга уулзалтын үеэр Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан нүүдлийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал ахуйд шилжихийн ач холбогдлыг таниулж, тус байгууллагуудаас дэмжлэг үзүүлэх боломжийг олгосон өгөөжтэй арга хэмжээ болсон юм.