ОХИДЫН КЛУБ ТӨСӨЛ

Төслийн зорилго.

Дархан-Уул аймгийн Аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо нь өсвөр насны сурагчид, оюутан залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, гэр бүл төлөвлөлт, санхүүгийн боловсролын талаарх мэдлэг олгож өсвөр насны охидыг чадавхжуулах, зөв хандлага дадлыг төлөвшүүлэхэд зорилгоор “Охидын клуб” төслийг хэрэгжүүлдэг.

Төслийн хамтрагчид: Дархан-Уул аймгийн ЗДТГ, ГБХЗХГазар, ЕБС-ууд, Их дээд сургууль, коллеж

Төслийн үйл ажиллагаа:

  1. Охидын өрөө: ЕБС-ууд дээр Охидын зөвлөлийг байгуулж, охидыг чөлөөтэй санал бодлоо хуваалцах, найз нөхөд үе тэнгийнхэнтэйгээ тулгамдсан асуудлаа ярилцдаг, хамтдаа хөгждөг орчинг бий болгох
  2. Сургалтууд: Өсвөр насны охидыг чадавхжуулах нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийн сэтгэлзүйн онцлог, санхүүгийн боловсролын төрөл бүрийн сургалт, уулзалт, арга хэмжээг зохион байгуулах
  3. “Охидын клуб төсөл” Facebook групп: Сургалтанд хамрагдсан өсвөр насны охидод тулгамдсан асуудлуудаа ярилцдаг зөвлөгөө авдаг хамтдаа хөгждөг,  дэмждэг цахим групптай болох

Төслийн хэрэгжилт

Одоогоор “Охидын өрөө”-г Хонгор сумын 14-р сургууль болон Шарын гол сумын сургуульд тус өрөөг нээж тохижуулж өгсөн бөгөөд охидын зөвлөлтэй нь хамтран дараах арга хэмжээнүүдийг хамтран зохион явуулсан байна.

  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр насны охидын онцлог
    • Гэр бүл төлөвлөлт, хувь хүний хөгжил
    • Өсвөр үеийн сэтгэлзүйн онцлог
    • Халаасны мөнгөө зарцуулах
    • New generation

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *