Бидний тухай
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО НҮТББ-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО НҮТББ-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Алсын хараа

  • Үндэсний манлайлагч эмэгтэйчүүдийн байгууллага байх

Эрхэм зорилго 

  • Эмэгтэйчүүдийн үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаал үл харгалзан тэдний нийтлэг, эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалах, хөгжүүлэх

Үнэт зүйл

  • Тэгш боломж- Тэгш хөгжил,

           Оюунлаг эмэгтэйчүүд – Оюунлаг нийгэмлэг

 Уриа: 

  • Илүү сайхан Дарханы төлөө

ТҮҮХЭН ТОВЧОО

  • 1962 оны 10 дугаар сарын 21-ны  өдөр Дархан хотын эмэгтэйчүүдийн анхдугаар хурлаар МАХН-ын хорооны харъяа орон тооны бус Зөвлөл байгуулагдсан. 
  • 1964 оноос Дархан хотын эмэгтэйчүүдийн орон тооны зөвлөл ажиллаж эхэлсэн.
  • 1990 оноос Дархан хотын эмэгтэйчүүдийн зөвлөл  бие даасан олон нийтийн байгууллага болсон.
  • 1994 оноос Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
  • 1997 оноос Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо ТББ болж шинэчлэгдсэн.
  • 1987 онд Дархан – Уул аймгийн бүсгүйчүүдийн санаачлага, олон нийтийн хандиваар Монгол улсдаа цорын ганц Эмэгтэйчүүдийн ордонг барьж байгуулан үүдийг нээж одоог хүртэл үйл ажиллагаа нь тогтмол явагдаж байгаа.
  • Дархан – Уул аймгийн Хонгор, Шарын гол, Орхон сум болон Дархан сумын 1-18 багуудад өөрийн нэгж эмэгтэйчүүдийн зөвлөлтэй, томоохон аж ахуй нэгж байгууллагуудад эмэгтэйчүүдийн зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Дарханы бүсгүйчүүд сургалтын төвийг нээн үсчин, бэлэг дурсгалын зүйл урлаач, оёмол бүтээгдэхүүний оёдолчин бэлтгэх сургалт чвуулан мэргэжлийн үнэмлэх олгож эмэгтэйчүүдийн ажлыг байрыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхитэй ажилладаг.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРДОН

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны ажлын байр болох Эмэгтэйчүүдийн ордон нь Монгол улсын хэмжээнд эмэгтэйчүүдэд зориулан баригдсан цорын ганц байгууламж юм. Эмэгтэйчүүдийн ордонг 1987 онд Дархан – Уул аймгийн бүсгүйчүүдийн санаачлага, олон нийтийн хандиваар 7 сарын дотор барьж байгуулан сүндэрлэн босож 1987 оны 12 сарын 17-нд үүдийг нээсэн юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ ЗОРИЛТУУД:

  1. Эхчүүд эмэгтэйчүүд охидын нийгэм, гэр бүлд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, бие сэтгэл зүйн онцлогтой холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцох, тэдний эрх ашгийг хамгаалсан хууль тогтоомжийн хэрэгжилтэнд санал дэвшүүлнэ.
  2. Жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулалт, төсөв, төлөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  3. Манлайлагч эмэгтэйчүүдийн бүх шатны сонгуульд дэмжиж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд идэвхитэй ажиллана.
  4. Олон улсын байгууллага, хөгжлийн агентлагуудтай хамтран үндсэн чиглэлийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  5. Дэлхийн болон бүс нутаг, үндэсний эмэгтэйчүүдийн бусад хөдөлгөөн, байгууллагуудтай холбоо харилцаагаа өргөжүүлж үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлнэ.
  6. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдлыг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  7. Охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хөгжүүлэх, мэргэжлийн сургалтаар ур чадвар олгож ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  8. Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, жендерт суурилсан ялгаварлалыг багасгах, хүчирхийллийг зогсоох
  9. Нийгэмтэй хөл зэрэгцэн алхах соёлтой, оюунлаг иргэнтэй болох, зөв иргэнийг бэлтгэхэд оролцоог ханган соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг өрнүүлнэ.
  10. Судалгаа, тандалт асуулга хийх замаар иргэд эмэгтэйчүүд, олон нийтийн хяналт үнэлгээг хүргэнэ.

ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС

  • “TEDxDarkhan” олон улсын арга  хэмжээг 2019 оноос хойш жил бүр
  • “ТЭГШ ОРОЛЦОО – ТЭГШ ХӨГЖИЛ” сургалт, уулзалт
  • “WOMEN LEADERSHIP ACADEMY”, эмэгтэйчүүдийн манлайллын академи сургалт- уулзалт
  • “БҮСГҮЙЧҮҮДИЙН БАЗАА” сошиал нэвтрүүлэг
  • “ДУЛААН АЯН” төсөл
  • “ОХИДЫН ШИВНЭЭ” төсөл
  • “ХАЙРЫН ЦЭНЭГ” төсөл

ДАРХАНЫ БҮСГҮЙЧҮҮД СУРГАЛТЫН ТӨВ– өөр

  • Үсчин
  • Оёмол бүтээгдэхүүн оёдолчин
  • Бэлэг дурсгалын зүйл урлаач зэрэг мэргэжлийн үнэмлэх олгох сургалтуудыг явуулдаг.
  • Уран зураг /хүүхэд, залуучуудын болон насанд хүрэгчид/
  • Амьдрах урлагын иог, бясалгалын сургалт

Хаяг, байршил:  Дархан сум, 13 р баг, Эмэгтэйчүүдийн ордон

Утас: 7037-7717, 99017277-99003897

И-мэйл: da********************@gm***.com

https://www.facebook.com/WomensFederationOfDarkhanUulProvince

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *