ТИКА-ТОСГОНЫ БУУЗ, БАНШ цех

ДУА-ийн Эмэгтэйчүүдийн Холбооны санаачилгаар Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА /-ийн санхүүжилтээр,  Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэмжлэгтэйгээр “ТОСГОНЫ БУУЗ, БАНШ” цехийн үйл ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нээлтээ хийсэн.

Тус цех нь гэр хорооллын эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус үйлдвэрлэл юм.  

Дархан сумын 3 дугаар багийн 20 эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан, чанарын баталгаатай, гар аргаар үйлдвэрлэсэн, савлагаа бүхий  хөлдөөсөн бууз, баншийг зах зээлд нийлүүлж, Дархан-Уул аймгийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад хувь нэмрээ оруулсаар байна.

“ТОСГОНЫ БУУЗ, БАНШ” цехийн бүтээгдэхүүнүүд  Дарханы хүнсний дэлгүүр, супермаркетуудаар худалдаалагдаж зах зээлд өөрийн гэсэн байр суурь эзлээд байгаа юм.

Мөн Улаанбаатар хот, Өмнөговь аймгуудаас томоохон захиалгууд хүлээн авч 100 хувь биелүүлснээр Дархан-Уул аймгаас гаднах зах зээлд өөрийн бүтээгдэхүүнүүдээр танигдаж эхлээд байна.

“ТОСГОНЫ БУУЗ, БАНШ” цехийг бий болгоход УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Ганчимэг, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо дэмжин хамтран ажилласан байна.

Бид цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн зорилтот бүлгийн 4-5 эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зорилгоор ногоо угаах, хатаах, савлах цехийг нэмж ажиллуулахаар төлөвлөж байна. Та бүхэн манай бууз баншийг худалдан авч бидний үйл ажиллагааг дэмжээрэй. Манайх Дархан сумын 14 дүгээр багт, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн байранд байрлаж байна. Харилцах утас: 9939-8287, 9584-3187

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *