ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ сургалт

Жижиг төсөл боловсруулах хичээлийн зорилго нь төслийн талаар тодорхой ойлголттой болох, өөр байгаа бизнес санааны хувилбаруудаас оновчтойг нь сонгох, бизнес санааг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд учирч болох эрсдлийг тооцон, шаардлагатай зах зээл, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах арга зүйг эзэмшүүлэхэд оршино.

Уг хичээлээр бизнес төслийн талаарх үндсэн мэдлэг, бизнесийн байгууллагын өнөөгийн байдалд судалгаа шинжилгээ хийж, түүнийг цаашид хэрхэн яаж хөгжүүлэх төсөл боловсруулах, шинэ бизнесийн санаа, шинэчлэлт, өөрчлөлт, сайжруулалтын аливаа үйл ажиллагаанд төсөл төлөвлөгөө боловсруулах чадвар, дадал арга барилыг эзэмших болно.

Оролцогчид: Бизнесийн шинэ санаа бүхий иргэд, эрхэлж буй бизнесээ өргөжүүлэхийг хүссэн ЖДБ эрхлэгчид

Хугацаа: 16 цаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *