Эртэч Дархан
Эртэч Дархан

Эртэч Дархан

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо нь “Эерэг Тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Эртэч-Монгол” хөтөлбөрийг  2022 оны 1-р сараас эхлэн Дархан хотод хэрэгжүүлж эхлээд байна.

Эртэч Монгол Хөтөлбөр нь 2019 оноос хойш “Эртэч, Эерэг, Эрүүл Монголын төлөө хамтдаа” уриан дор нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх сургалт, уулзалт, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд 21 аймагт клуб, төсөл хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.

ЭРТЭЧ ДАРХАН КЛУБ

ДУА-ийн Эмэгтэйчүүдийн Холбооны дэргэд “ЭРТЭЧ ДАРХАН” Клубыг 2022 оны 01 сарын 09 ний өдөр байгуулав.

Бидний уриа: Хамтдаа Эртэч, Эерэг, Эрүүл Дархан Хотыг Сэрээцгээе

 “Эртэч-Монгол сургагч багш бэлтгэх” сургалт Эерэг харилцаа, эерэг хандлагыг бий болгох, бүтээлч сэтгэлгээ, амжилтад хөтөлдөг зөв дадлууд, илтгэх ур чадвар, стрессийг удирдах, багийн ажиллагаа, манлайлал, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж 12 сургагч багшийг бэлтгэв.

Эртэч Дархан клубын 12 сургагч багш нар

  1. Пүрэвсүрэнгийн Эрдэнэбаяр /Дулааны Сүлжээ ХХК-ны инженер/
  2. Буян-Өлзийгийн Гэрэлчулуун /Оюу-Толгой компанид эмч/
  3. Оюунбаатар Хатанчимэг /ХААН банкны зээлийн эдийн засагч/
  4. Идэрбалын Ариунаа /Хонгор сумын 14-р сургуулийн багш/
  5. Дагваренчингийн Доржналжирмаа /Политехникийн коллежийн багш/
  6. Соронзонболдын Оюунгэрэл /Синдерелла эмнэлэгийн эмч/
  7. Заяа  /1-р сургуулийн багш/
  8. Цэдэндамбын Ганчимэг /ДУА-ийн ЭХ-ний Тэргүүн/
  9. Пүрэвдоржын Оюунсайхан /ДУА-ийн ЭХ-ний Гүйцэтгэх Захирал/
  10. Балдирын Мөнхтөр /ДУА-ийн ЭХ-ний ня-бо/
  11. Ганзоригийн Уянга /ДУА-ийн ЭХ-ний Үйл Ажиллагааны Менежер/
  12. Баттулгын Нармандах /ДУА-ийн ЭХ-ний төслийн Менежер/

Эртэч, эрүүл, эерэг байхыг хүссэн Дарханы иргэн бүхэн манай клубт нээлттэй нэгдэж, фейсбүүк групд зочлон, бүх мэдээ мэдээлэл, үйл ажиллагаатай танилцах боломжтой.

Эртэч Дархан клубын үйл ажиллагаа

MORNING SHOW арга хэмжээ

  1. Дархан хотод анхны “MORNING SHOW” арга хэмжээг 2022 оны 01-р сарын 09-ний өглөөний 06:00 цагаас амжилттай зохион байгууллаа.

Эрт босож өөрчлөлтийг өөрөөсөө хийх чин хүсэл эрмэлзэлтэй, ЗОРИЛГОО ЭРХЭМ БОЛГОЖ ХҮСЛЭЭ ХАЯЖ чадсан Дархан хотын эртэч, эерэг, идэвхитэй 85 оролцогчид хүрэлцэн ирж бидэнтэй хамт баяр, жаргал, итгэл үнэмшлийг хамтдаа мэдэрч, сэрэхүйн гайхалтай сайхан өглөөг угтаж чадлаа.

  • 2022 оны 03 сарын 5ны 08:00 цагт Дархан-Уул аймгийн Хонгор суманд “MORNING SHOW” арга хэмжээг зохион байгуулав. Тус арга хэмжээнд Эртэч Монгол хөдөлгөөнийг санаачлагч, Positive Мind төслийн удирдагч Н.Энхбаатар, Төмөр-Очир, Дуучин П.Ууганбаяр нар оролцож дуу хуур, эрч хүч, эерэг хандлагыг түгээлээ.
  • 2022 оны 03 сарын 6ны 08:00 цагт Дархан-Уул аймгийн Шарын Гол суманд “MORNING SHOW” арга хэмжээг зохион байгуулав.

“Дарханы Өглөө” подкаст

  1. 2020 оны 1 сарын 21, 06:30 цагт

Эртэч Монгол хөдөлгөөнийг санаачлагч, Positive mind төслийн удирдагч Найдангийн Энхбаатар багш оролцож *Эерэг Дархан* сэдвийн дор ярилцав.

  • 2020 оны 1 сарын 28, 06:30 цагт

Нэгдсэн эмнэлэгийн лабораторийн эмч, зүрх судасны эмч Сэнгэрагчаагийн Оргил оролцож  *Эрүүл Дархан* сэдвийн дор Монголчуудын эрүүл мэнд, Зүрх судасны өвчний шалтгаан, Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ … гэх мэт олон сонирхолтой асуултанд хариултууд авлаа.

  • 2022 оны 02 сарын 11, 06:30 цагт

Төмөр замын машинист “дуучин” П. Ууганбаяртай Эерэг Дархан сэдвээр ярилцангаа уянгалаг хайрын дуунуудыг нь хамтдаа сонслоо.

  • 2022 оны 02 сарын 18, 06:30 цагт

Дархан Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Агваандандарын Амараа  оролцон *Эрүүл Дархан * сэдвийн дор Дарханчуудын хөдөлгөөний эрүүл мэндэд чиглэсэн ямар ажлууд хэрэгжүүлж байгаа талаар болон олон сонирхолтой асуултанд хариулт  авч ярилцав.

  • 2022 оны 02 сарын 25, 06:30 цагт

Дархан-Уул аймаг 2022 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан ГБХЗХГазрын дарга А.Амгалантай ярилцаж Хүүхдийн хөгжил, хамгааллын талаар ярилцлаа.

  • 2022 оны 03 сарын 04, 06:30 цагт

Дархан Уул аймгийн Залуучууд театрын дуучин, Соёлын тэргүүний ажилтан, Гэгээн муза шагналын эзэн Пүрэвсүрэнгийн Одонтунгалаг оролцон *Эерэг Дархан * сэдвээр ярилцаж ая дууны мэндчилгээ өргөв.

Цахим сургалтууд

  1. 2022 оны 01 сарын 26ны өглөө 06:30 цагт

Эртэч-Дархан клубын ахлагч Пүрэвсүрэнгийн Эрдэнэбаяр цахимаар EQ буюу Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах чадварын тодорхойлолт ойлголтыг хуваалцахын зэрэгцээ, EQ түвшин тогтоох тестийг ажиллуулсан юм.

  • 2022 оны 02-р сарын 09-ний өглөөний  06 цаг 30 цагт

Эртэч-Дархан клубын Иогийн багш С.Оюунгэрэл цахимаар анхан шатны Иогийн  дасгалууд зааж хийж иогийн анхан шатны мэдлэг, чадвараа хөгжүүлэх, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж иогийн үндсэн ойлголт, амьсгалын зөв техникүүдийн талаар мэдлэг ойлголтыг өгөв.

Иогийн сургалт

1 сарын 17ноос эхлэн Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Ордон дээр долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Бямба гаригуудад өглөөний 07:00 цагаас анхан шатны Bиньяаса иогийн хичээл явагдаж байна. Анги дүүргэлт: 10 хүн; Төлбөр: 1 сарын 50.000 төгрөг. Суралцагчдыг тууштай байлгах үүднээс төлбөр 3 сараар төлөгдөнө.

Холбоо барих утас: 77358486, 99064641

Иогийн багшийн танилцуулга:

Соронзонболдын Оюунгэрэл

Yoga Alliance зөвшөөрөгдсөн International Yoga School of Mongolia олон улсад багшлах эрхтэй 200 цагийг 2021 онд амжилттай суралцаж төгссөн.

Номын клуб

2022 оны 01 р сарын 15 ний өглөөний 07:00 цагт. Эртэч Дархан клубын Book Club-н нээлтийн үйл ажиллагаа “Таны Хүү Залхуу Биш” номын орчуулагч Д.Дэмбэрэлмаа тус номын танилцуулгыг хийж, Эртэч-Дархан клубын сургагч багш Доржналжирмаа “Хайрын 5 хэл” сургалтаа танилцууллаа. Мөн тус клубийн багш Б.Гэрэлчулуун ая дууны мэндчилгээ өргөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *