ӨРХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаатай уулзлаа.
Тэд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх, зээлд хамрагдах нөхцлийг дэмжихэд өөрийн нэр дээр хөрөнгөтэй болохоос авхуулаад олон талын ач холбогдолтой болохыг онцолж байна. Бизнес эрхлэх орчныг сайжруулах, зах зээлд бүтээгдэхүүнээ байршуулах, хамтран нэгдэж ажиллах талаар ярилцав.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан талуудын уулзалтыг хамтран зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүлэхээр боллоо.




Oyunsaikhan Purevdorj
0