“English Club” -тай боллоо

Англи хэлний ярих ур чадвараа сайжруулах сонирхолтой гишүүд дэмжигчдэдээ зориулан ENGLISH CLUB-ыг эхлүүлж байна. Сургалт нь 2022 оны 10-р сарын 12-ны өдрөөс эхлэх бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гарагт – 13:30 – 14:30 Баасан гарагт – 13:30 – 14:30 цагуудад эмэгтэйчүүдийн ордонд хичээллэнэ.

БИЗНЕСИЙН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Бизнес Эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан “Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.29/ Эмэгтэйчүүдийн ордонд зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт: АНУ-ын ЭСЯ-аас Америкийн энтерпренер “Анжел” хөрөнгө оруулагч Река Пай Камат, АНУ-ын ЭСЯ-ны Хоёр дугаар нарийн бичгийн дарга Кевин Моор нар уригдан оролцлоо. Уулзалт ярилцлганд оролцсон нийт бизнес эрхлэгч, АЭХ-ны гишүүд дэмжигчиддээ баярлалаа. […]