Уран хатгамалын сургалт

ДАРХАНЫ БҮСГҮЙЧҮҮД СУРГАЛТЫН ТӨВ нь уран хатгамалын сургалтын өрөөтэй боллоо. Уран хатгамалын сургалтыг тогтмол явуулах анги танхимын хэрэгцээт тоног төхөөрөмж, материалаар дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаа Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia талархал илэрхийлье.

Жендэрийн Үндэсний Хороо Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр болон Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч бөгөөд жендэрийн салбар хорооны дарга Б.Жавхлан нар Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны Эмэгтэйчүүдийн ордны үйл ажиллагаатай танилцаж аймгийн жендэрийн салбар хорооноос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

“Toastmasters Darkhan Club” байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Toastmasters Darkhan Club албан ёсоор нээлтээ хийлээ. Toastmasters Darkhan салбар клуб нь Toastmaster олон улсын боловсролын байгууллагын салбар байгууллага юм. Toastmasters Darkhan клуб Гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх англи хэлний мэдлэгийг сайжруулах үндсэн зорилготой. 94 жилийн түүхтэй “Тоасмастерс Интернэшнл”ын клубыг Дэлхийд алдартай eBay, Google, Microsoft зэрэг компаниуд дэргэдээ байгуулан ажилтан албан хаагч тэдний гэр […]

“Good Soup”- “Сайхан шөл” үйл ажиллагаа

Хүүхдүүд өөрсдийн хийсэн амттай шөлөө зарангаа санаачилсан төслөө танилцуулна, хамгийн шилдэг төслөө ил тод шалгаруулан шөл зарж олсон 600,000 төгрөгөөрөө санхүүжүүлнэ. Энэ бол хүүхдүүдийн санаачилгаар Good neighbors байгууллагын Дархан салбар болон Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Good soup- Сайхан шөл” төсөл юм.