“Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-2023”

“Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-2023” Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, Дархан-Уул аймгийн Жендэрийн салбар хороо болон Дархан Нэгдсэн Эмнэлэг хамтран зохион байгуулж буй “Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн” 9-рсарын 25,26,27 өдрүүдэд эмэгтэйчүүдийн ордонд зохион байгуулагдахад бэлэн болоод байна. Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн нь малчин эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг,соёлын оролцоог нэмэгдүүлэх, малчин эмэгтэйчүүдийн орхигдсон эрхийн асуудлуудыг хөндөх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой […]

Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга (КСОНС) хөтөлбөр

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо Канад сангийн 2023 оны орон нутгийн санаачилга хөтөлбөрт сонгогдон Канад улсын Элчин сайд Ивкофтой тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурлаа. Орон нутгийн ТББ-ыг дэмжин өсвөр насны ээжүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулахад хамтран ажиллаж байгаад Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-д талархал илэрхийлье. Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга (КСОНС) хөтөлбөр нь Канадын Засгийн газраас хөгжиж буй […]