Бидний тухай
Мэндчилгээ
Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх, нийгэмд чиглэсэн соён гэгээрлийн үйл ажиллагаа зохион байгуулах үндсэн чиглэлийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж өдгөө 60 жилийн түүхийг бүтээсэн байна.
Дархан-Уул аймгийн үе үеийн тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаны бүрэлдэхүүн, аймгийн нийт охид, эмэгтэйчүүддээ 60 жилийн ойн баярын мэнд хүргэе мөн Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны ажлын байр болох Монгол улсдаа цор ганц “Эмэгтэйчүүдийн ордон”-ы 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Эмэгтэйчүүдийн асуудал бол Нэг хүний асуудал биш, Нэг улсын ч асуудал биш НИЙТ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АСУУДАЛ ЮМ
oojoo
0