Амьдрах ухааны сургалт

“Стресс үгүй сэтгэл, хүчирхийлэл үгүй нийгэм байхгүй бол бид энх тайван дэлхийг цогцлоох зорилтдоо хүрэхгүй.”  гэсэн энх тайваныг эрхэмлэсэн үзэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Амьдрах урлаг нь хувь хүнийг стрессээс чөлөөлж дотоод амгаланг мэдрүүлэхэд туслахаар амьсгалын дасгал,бясалгал, иог багтаасан стрес тайлах хөтөлбөрийг хүн ардад явуулж байна. Эдгээр хөтөлбөр нь дэлхийн сая сая хүнд стрес ядаргаа, сэтгэл гутрал, түрэмгий хандлагаа орхиход нь тусалсаар л байна. Амьдрах Урлагийн хичээл биеийг эрчим хүчээр дүүргэж байгалаас заяасан хэмнэлийг нь хэвийн болгож бие сэтгэл, сэтгэлийн хөдөлгөөнүүдийг зохицуулдаг. Энэ нь амьсгалын хэмийг ашиглан амьдралын тэнцвэрт байдлыг бий болгодог бөгөөд биеийн эд эс ширхэг болгонд хүчилтөрөгч, эрчим хүч хоёрыг зэрэг хүргэнэ. Сүдаршин крияа нь гадаад дотоод ертөнцийг амьсгалаар холбож биеэс хорыг гадагшлуулан эрчим хүчийг гаднаас дотогш нь оруулдаг.

Орчин үед

          -Стресс

          -Депресс         

          -Догдлол           

-Нойргүйдэл зэрэг сэтгэл зүйн хэвийн бус байдлуудыг эмчлэхэд сүдаршан крияа гайхалтай үр дүн үзүүлж байна.Одоогийн байдлаар дэлхий дээр гурван сая орчим хүн Амьдрах урлагийн хичээлийг хийж амьдарлынхаа хэвшил болгон аз жаргалтай амьдарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *