Онцлох үйл явдлууд
Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга (КСОНС) хөтөлбөр
Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо Канад сангийн 2023 оны орон нутгийн санаачилга хөтөлбөрт сонгогдон Канад улсын Элчин сайд Ивкофтой тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Орон нутгийн ТББ-ыг дэмжин өсвөр насны ээжүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулахад хамтран ажиллаж байгаад Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-д талархал илэрхийлье.
Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга (КСОНС) хөтөлбөр нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй хөгжиж буй улсад хэрэгжиж байна. Канад улсын албан ёсны Хөгжлийн Туслалцааны жагсаалтад Монгол Улс 1997 оны 4 дүгээр сард орсноос хойш Канад сан Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш Монгол Улсын 21 аймаг, сумдууд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн захаар амьдардаг нийгмийн хамгийн их хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэсэн жижиг, дунд хэмжээний төслүүдэд 7.8 сая канад долларын санхүүжилтыг зарцуулжээ.
Үнэхээр бахархууштай
Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ТББ- ын хувь нэмэр чухал болохыг ойлгон бодит дэмжлэг үзүүлдэг танай хамт олонд дахин талархал илэрхийлье.
Oyunsaikhan Purevdorj
0