Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт
“Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-2023”

“Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-2023”

“Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-2023”
Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, Дархан-Уул аймгийн Жендэрийн салбар хороо болон Дархан Нэгдсэн Эмнэлэг хамтран зохион байгуулж буй “Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн” 9-рсарын 25,26,27 өдрүүдэд эмэгтэйчүүдийн ордонд зохион байгуулагдахад бэлэн болоод байна.
Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн нь малчин эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг,соёлын оролцоог нэмэгдүүлэх, малчин эмэгтэйчүүдийн орхигдсон эрхийн асуудлуудыг хөндөх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн онцлог нь :
· Малчин эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг багц үзлэгт хамруулах
· Шинэчилсэн Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга
· Малын индексжүүлсэн даатгал
· Суффолк, брешон, мерниусан хонины аж ахуйтай танилцах, туршлага солилцох аялал
· Мимо эрдэст премикс, Малчин Монгол ХХК, Ээгий косметикс, Гоёо кашмер Монгол авдар танилцуулга болон үзэсгэлэн худалдаа
Дэлгэрэнгүй хөтөлбөр, оролцооны хураамжийн мэдээллийг хавсралт зургаас, бүртгэлийн мэдээллээс авна уу.
Оролцогчдын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн линк: https://forms.gle/ivYeCNLvuirHUJCq6
Холбогдох утас: 77358486, 99003897

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *