Амьдрах ухааны сургалт

“Стресс үгүй сэтгэл, хүчирхийлэл үгүй нийгэм байхгүй бол бид энх тайван дэлхийг цогцлоох зорилтдоо хүрэхгүй.”  гэсэн энх тайваныг эрхэмлэсэн үзэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Амьдрах урлаг нь хувь хүнийг стрессээс чөлөөлж дотоод амгаланг мэдрүүлэхэд туслахаар амьсгалын дасгал,бясалгал, иог багтаасан стрес тайлах хөтөлбөрийг хүн ардад явуулж байна. Эдгээр хөтөлбөр нь дэлхийн сая сая хүнд стрес ядаргаа, сэтгэл гутрал, түрэмгий хандлагаа […]

Иог бясалгалын сургалт

Иогаар хичээллэсний давуу талууд: Биеийн ерөнхий системыг сайжруулах, гадаад ертөнцтэй зохицох, стресс сөрөг туршлагаас ангижрах, нуруу үе мөчний өвдөлтөөс ангижрах, булчингийн корсетийг бэхжүүлэх, хөл чангарч алхалт цэх, өөртөө итгэлтэй болдог. Жин хасах, бие мах бодийг цэвэрлэх, дархлаа нэмэгдүүлэх, сэтгэцийн чадварыг сайжруулах олон давуу талтай.

D-Art Уран зургийн сургалт

Уран зургийн сургалт нь хүүхдийг урлаг гоо зүйн мэдрэмжтэй болгох, урлагаар дамжуулан хүүхдийн сэтгэн бодох, төсөөлөх, дүрслэх чадварыг хөгжүүлэх, юманд төвлөрч сууж сургадаг. Зураач биш ч гэсэн зургийг үздэг, мэдэрдэг, сэтгэлийн таашаал авдаг байгаасай. Амьдралын гоё сайхан мэдрэмжийг зургаас авдаг байгаасай гэж бид боддог. D-Art уран зургийн сургалтыг СУИС-н Дүрслэх дизайн урлагийн сургуулийг “Монгол зураг” мэргэжлээр суралцаж төгссөн мэргэжлийн зураач, […]

Оёдолчин мэргэжил олгох сургалт, Бэлэг дурсгалын урлаач

Орон нутгийн зорилтод бүлгийн болон ажил мэргэжилгүй эмэгтэйчүүдэд зориулан Бэлэг дурсгалын зүйл урлаач болон оёмол бүтээгдэхүүний оёдолчин бэлтгэх, сургалтын урланг орчин үеийн стандарт нийцүүлэн сайжруулах, сургалтуудыг төрөлжүүлэн онлайн сургалт, богино болон урт хугацааны сургалтууд явуулах нөхцөл бүрдүүлэх замаар эмэгтэйчүүдэд хүрч ажиллах боломж хүртээмжийг сайжруулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон эмэгтэйчүүдийг мэргэжилтэй болгон өөрийн ажлын байрыг үүсгэх жижиг үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээн […]

Үсчний мэргэжил олгох сургалт

45 хоног үргэлжлэх, онол практик хосолсон үсчин мэргэжил олгох сургалт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2-р зэргийн үсчин мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгоно Олон улсын стандартын дагуу бэлтгэсэн хичээлийн хөтөлбөр Мэргэжлийн дадлага туршлагатай багш боловсон хүчин 4 төрлийн мэргэжлийн үс засалтын техник Орчин үеийн шаардлага хангасан анги танхим. Дадлагад суурилсан, цөөн хүнтэй 1 ангид 4-5 хүнтэй Мэргэжлийн салоны хэрэгслээр бид хангаж сургалт […]

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын зорилго нь малчин эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, малын ашиг шимийг өрхийн бизнес болгон хөгжүүлэх сэдлийг өгөх, эрхэлж буй өрхийн бизнесийг хөгжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүс, холбогдох байгууллагад хүргэхэд оршино Зохион байгуулагч: Аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, сумдын салбар зөвлөл Хамтрагчид: Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Малын удмын сан, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ийн BEST хөтөлбөр Оролцогчид: […]

ХАЛААСНЫ МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХ сургалт

Сургуулийн насны хүүхдүүдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, хэрхэн зөв зарцуулах, хадгалах зэрэг санхүүгийн ойлголтуудыг өгч ирээдүйн амьдралаа ухаалгаар удирдан явах санхүүгийн боловсролтой, сахилга баттай иргэнийг бий болгоход тус хичээлийн зорилго оршино. Халаасны мөнгөө зарцуулах сургалтаар олсон мөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулах, хүнээс зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх, санхүүгийн сахилга баттай байхын ач холбогдлыг таниулж, мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийн үнэ цэнэ талаарх […]

ӨРХИЙН ТӨСӨВ сургалт

“Өрхийн төсөв” сургалтаар хувь хүн болон айл өрхүүдийг орлого зарлагаа зөв төлөвлөх аргад сургах, хуримтлалын ач холбогдлыг таниулах, өрх гэрийн санхүүгийн чадамжийг сайжруулах улмаар Монгол улсын ард иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой. Тус сургалтанд сууснаар өрхийн орлого, зарлагаа зөв төлөвлөж тооцоолох, хуримтлалтай болох, мөнгө санхүүгээ зөв удирдах арга аргачлалд суралцана. Оролцогчид: 16 наснаас дээш иргэд Хугацаа: 120 минут

ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ сургалт

Жижиг төсөл боловсруулах хичээлийн зорилго нь төслийн талаар тодорхой ойлголттой болох, өөр байгаа бизнес санааны хувилбаруудаас оновчтойг нь сонгох, бизнес санааг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд учирч болох эрсдлийг тооцон, шаардлагатай зах зээл, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах арга зүйг эзэмшүүлэхэд оршино. Уг хичээлээр бизнес төслийн талаарх үндсэн мэдлэг, бизнесийн байгууллагын өнөөгийн байдалд […]

BEST “ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ДЭМЖЬЕ” ТӨСӨЛ

Төслийн зорилго: Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэж, бодлогын түвшинд нөлөөлөх зорилготой.  Төслийн зорилтууд Зорилт 1. Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэхэд тэдний оролцоог хангах, хамтран ажиллах Зорилт 2. Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийн  ил тод байдлыг сайжруулахад бодлогын түвшинд нөлөөлөх, хэрэгжилтэнд хяналт тавих Зорилт 3. Жижиг бизнес эрхлэгч […]