БИЗНЕСИЙН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Бизнес Эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан “Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.29/ Эмэгтэйчүүдийн ордонд зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт: АНУ-ын ЭСЯ-аас Америкийн энтерпренер “Анжел” хөрөнгө оруулагч Река Пай Камат, АНУ-ын ЭСЯ-ны Хоёр дугаар нарийн бичгийн дарга Кевин Моор нар уригдан оролцлоо. Уулзалт ярилцлганд оролцсон нийт бизнес эрхлэгч, АЭХ-ны гишүүд дэмжигчиддээ баярлалаа. […]

Малчин Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2022

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-нд оролцон мэндчилгээ дэвшүүлж, мал аж ахуйн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тус чуулганд Дархан-Уул аймгийн 4-н сумын 60 гаруй малчин эмэгтэйчүүд оролцсон бөгөөд өөрсдийн тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж орон нутгийн холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүллээ. Энэхүү арга хэмжээ нь Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” үндэсний чуулган болж байна.

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал боловсруулж, холбогдох талуудад зөвлөмж хүргүүлэх зорилготой юм.