ХАЛААСНЫ МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХ сургалт

Сургуулийн насны хүүхдүүдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, хэрхэн зөв зарцуулах, хадгалах зэрэг санхүүгийн ойлголтуудыг өгч ирээдүйн амьдралаа ухаалгаар удирдан явах санхүүгийн боловсролтой, сахилга баттай иргэнийг бий болгоход тус хичээлийн зорилго оршино. Халаасны мөнгөө зарцуулах сургалтаар олсон мөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулах, хүнээс зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх, санхүүгийн сахилга баттай байхын ач холбогдлыг таниулж, мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийн үнэ цэнэ талаарх […]

ӨРХИЙН ТӨСӨВ сургалт

“Өрхийн төсөв” сургалтаар хувь хүн болон айл өрхүүдийг орлого зарлагаа зөв төлөвлөх аргад сургах, хуримтлалын ач холбогдлыг таниулах, өрх гэрийн санхүүгийн чадамжийг сайжруулах улмаар Монгол улсын ард иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой. Тус сургалтанд сууснаар өрхийн орлого, зарлагаа зөв төлөвлөж тооцоолох, хуримтлалтай болох, мөнгө санхүүгээ зөв удирдах арга аргачлалд суралцана. Оролцогчид: 16 наснаас дээш иргэд Хугацаа: 120 минут

ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ сургалт

Жижиг төсөл боловсруулах хичээлийн зорилго нь төслийн талаар тодорхой ойлголттой болох, өөр байгаа бизнес санааны хувилбаруудаас оновчтойг нь сонгох, бизнес санааг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд учирч болох эрсдлийг тооцон, шаардлагатай зах зээл, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах арга зүйг эзэмшүүлэхэд оршино. Уг хичээлээр бизнес төслийн талаарх үндсэн мэдлэг, бизнесийн байгууллагын өнөөгийн байдалд […]