ӨРХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаатай уулзлаа. Тэд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх, зээлд хамрагдах нөхцлийг дэмжихэд өөрийн нэр дээр хөрөнгөтэй болохоос авхуулаад олон талын ач холбогдолтой болохыг онцолж байна. Бизнес эрхлэх орчныг сайжруулах, зах зээлд бүтээгдэхүүнээ байршуулах, хамтран нэгдэж ажиллах талаар ярилцав. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан талуудын уулзалтыг хамтран зохион […]

AWE төслийн ээлжит Мөрөөдлийн уулзалт

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Академи “AWE” төсөл-н ээлжитМөрөөдлийн уулзалт МӨРӨӨДЛӨӨ ТОМЬЁОЛОХ НЬ FORMULAZING YOUR DREAM- Энэ удаагийн зочин илтгэгчээр Б.Манд “hello baby” аппликейшнийг үүсгэн байгуулагч болон Г.Одгэрэл Хаан банк, Найрамдал тооцооны төвийн захирал хүрэлцэн ирнэ. Хугацаа: 2025.02.06-ны өдрийн 11:00 цагт Байршил: Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны Эмэгтэйчүүдийн ордон

“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АКАДЕМИ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА үйл ажиллагаа амжилттай боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд: – Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын Яамны Олон нийттэй харилцах алба дарга. Moulik Berkana – AWE төслийн сэтгүүл, контент хэрхэн вэ сэдвээр- http://xn--v1aau.mn/ контентын баг, Дархан Фокус сэтгүүлийн баг – Өөрийгөө хувилах боломж” – Momadeагентлаг, Виртуал туслахын академийн үүсгэн байгуулагч, захирал Л.Бадамцэцэг – Бизнесийн стратеги”- Стратеги судлаач, “Амьдрах Стратеги” номын зохиогч Д.Цэцэнбилэг – Natural Essentials ХХК-ийн […]

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи төсөл эхэллээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи” буюу “Academy for Business Entrepreneurs” (AWE) төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ баяр хүргэе. Төслийн танилцуулга үйл ажиллагаа 2024.09.26 ны 10:00 цагт American Corner, Darkhan -д болно. АНУ-ын Төрийн департаментын 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи” буюу “Academy for Business Entrepreneurs” (AWE) хөтөлбөр нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн 80 гаруй орны […]

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи төсөл

“AWE” буюу “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Академи” төсөлд оролцох хүсэлт илэрхийлсэн 200 гаруй эмэгтэйчүүддээ баярлалаа. Төслийн оролцогч шалгаруулах дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн эмэгтэйчүүддээ баяр хүргэе. II шатны шалгаруулалт болох Бизнесийн анхан шатны Англи хэлний шалгалт маргааш буюу 2024 оны 09-р сарын 05-ны 09:00 – 16:00 цагийн хооронд 4-н ээлжээр “American Corner Darkhan” Америкийн боловсрол зөвлөгөө мэдээллийн төвийн хөтөлбөрийн танхимд зохион байгуулагдана. […]

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи хөтөлбөр

АНУ-ын Төрийн департаментын 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн академи” буюу “Academy for Business Entrepreneurs” (AWE) хөтөлбөр нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн 80 гаруй орны 25,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлсэн байна. Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны USA Embassy Mongolia дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо ТББ нь энэхүү хөтөлбөрийг Дархан-Уул, Орхон аймгаас бизнес эрхлэгч […]

“Empower HER” төслийн мэдээллийн өдөрлөг болж өнгөрлөө.

USA Embassy Mongolia-ны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо-оос бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах богино хугацааны “Empower HER” төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь Дархан-Уул аймагт жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг: • Бизнесээ цахимжуулах процесст дэмжлэг үзүүлэх • Цахим ур чадваруудыг сайжруулах • Цахим зах зээлд нэвтрэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх • Сайн туршлагыг сурталчлан таниулах платформыг бий болгох юм. Энэхүү […]

Empower Her Darkhan-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төсөл

Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг бэхжүүлэх зорилго бүхий “Empower Her” богино хугацааны төслийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Энэхүү төсөл нь 2023 оны 10-р сарын 1-ний өдрөөс 2024 оны 1-р сарын 31-ний хооронд хэрэгжих бөгөөд төсөлд 20 бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулах болно. “Empower Her” төслийн хүрээнд дараах сургалтуудад хамрагдах […]