D-Art Уран зургийн сургалт

Уран зургийн сургалт нь хүүхдийг урлаг гоо зүйн мэдрэмжтэй болгох, урлагаар дамжуулан хүүхдийн сэтгэн бодох, төсөөлөх, дүрслэх чадварыг хөгжүүлэх, юманд төвлөрч сууж сургадаг. Зураач биш ч гэсэн зургийг үздэг, мэдэрдэг, сэтгэлийн таашаал авдаг байгаасай. Амьдралын гоё сайхан мэдрэмжийг зургаас авдаг байгаасай гэж бид боддог.

D-Art уран зургийн сургалтыг СУИС-н Дүрслэх дизайн урлагийн сургуулийг “Монгол зураг” мэргэжлээр суралцаж төгссөн мэргэжлийн зураач, туршлагатай багш С.Мөнгөнзул удирдан явуулдаг.

Сургалтын сэдвүүд:

Хуулбар:

  1. Талбайг тэнцэтгэх
  2. Талбайг зураасаар хувааж зохицуулах           
  3. Өнгийн тон
  4. Зохиомжийн пятноны үйлчилгээ
  5. Хөдөлгөөн

Зохиомж:

  1. Амьтан хүнээр зохиомж хийх
  2. Эскиз хийж сэдвээ баталгаажуулах
  3. Эскиз боловсруулах
  4. Хар зураг гаргах
  5. Өнгийн эскиз
  6. Гүйцэтгэл дуусгаж сурах

Арга техник:

  1. Харандаа бийрийг босоо барьж дээш доош, баруун зүүн тийш нэг жигд тэгш зурж сурна
  2. Бийрээр баруун зүүн тийш эргүүлэг зурж сурна.
  3. Жигд ба даралттай, даралтгүй зураасаар хээ угалз зурах

Амьтан дүрслэл:

  1. Мал-морь, хонь, үхэр, тэмээ, ямаа
  2. Ан амьтан-заан, арслан, бар, шувуу, буга, гөрөөс гэх мэт дүрслэлийг судлана.
  3. Даавуу бүсний нугалаа, хөдөлгөөн, ридмийг судлана.

Хар зураг: 

  1. Төрөл бүрийн материалаас бүрдсэн натюрморт тавигдана
  2. Материалуудын онцлогт анхаарна
  3. Харааны түвшин, гэрлийн тусгал зэрэгт анхаарж натюрморт тавина
  4. Зураг зурах будаг материалд анхаарна
  5. Техник арга ажиллагааг туршиж, баяжуулж дадлагашина
  6. Гибсэн анатомын деталь бүхий натюрморт

Өнгө судлал: 

  1. Өнгийн орон зайг илэрхийлж сурна
  2. Алслалтаас үүдэн өнгийн хувьсгал өөрчлөлт
  3. Өнгийн агааржилт, алслалт
  4. Өнгийн харьцангуй онол

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *