Үсчний мэргэжил олгох сургалт

45 хоног үргэлжлэх, онол практик хосолсон үсчин мэргэжил олгох сургалт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2-р зэргийн үсчин мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгоно Олон улсын стандартын дагуу бэлтгэсэн хичээлийн хөтөлбөр Мэргэжлийн дадлага туршлагатай багш боловсон хүчин 4 төрлийн мэргэжлийн үс засалтын техник Орчин үеийн шаардлага хангасан анги танхим. Дадлагад суурилсан, цөөн хүнтэй 1 ангид 4-5 хүнтэй Мэргэжлийн салоны хэрэгслээр бид хангаж сургалт […]

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын зорилго нь малчин эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, малын ашиг шимийг өрхийн бизнес болгон хөгжүүлэх сэдлийг өгөх, эрхэлж буй өрхийн бизнесийг хөгжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүс, холбогдох байгууллагад хүргэхэд оршино Зохион байгуулагч: Аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, сумдын салбар зөвлөл Хамтрагчид: Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Малын удмын сан, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ийн BEST хөтөлбөр Оролцогчид: […]

ХАЛААСНЫ МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХ сургалт

Сургуулийн насны хүүхдүүдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, хэрхэн зөв зарцуулах, хадгалах зэрэг санхүүгийн ойлголтуудыг өгч ирээдүйн амьдралаа ухаалгаар удирдан явах санхүүгийн боловсролтой, сахилга баттай иргэнийг бий болгоход тус хичээлийн зорилго оршино. Халаасны мөнгөө зарцуулах сургалтаар олсон мөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулах, хүнээс зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх, санхүүгийн сахилга баттай байхын ач холбогдлыг таниулж, мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийн үнэ цэнэ талаарх […]

ӨРХИЙН ТӨСӨВ сургалт

“Өрхийн төсөв” сургалтаар хувь хүн болон айл өрхүүдийг орлого зарлагаа зөв төлөвлөх аргад сургах, хуримтлалын ач холбогдлыг таниулах, өрх гэрийн санхүүгийн чадамжийг сайжруулах улмаар Монгол улсын ард иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой. Тус сургалтанд сууснаар өрхийн орлого, зарлагаа зөв төлөвлөж тооцоолох, хуримтлалтай болох, мөнгө санхүүгээ зөв удирдах арга аргачлалд суралцана. Оролцогчид: 16 наснаас дээш иргэд Хугацаа: 120 минут

ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ сургалт

Жижиг төсөл боловсруулах хичээлийн зорилго нь төслийн талаар тодорхой ойлголттой болох, өөр байгаа бизнес санааны хувилбаруудаас оновчтойг нь сонгох, бизнес санааг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд учирч болох эрсдлийг тооцон, шаардлагатай зах зээл, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах арга зүйг эзэмшүүлэхэд оршино. Уг хичээлээр бизнес төслийн талаарх үндсэн мэдлэг, бизнесийн байгууллагын өнөөгийн байдалд […]

BEST “ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ДЭМЖЬЕ” ТӨСӨЛ

Төслийн зорилго: Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэж, бодлогын түвшинд нөлөөлөх зорилготой.  Төслийн зорилтууд Зорилт 1. Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэхэд тэдний оролцоог хангах, хамтран ажиллах Зорилт 2. Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийн  ил тод байдлыг сайжруулахад бодлогын түвшинд нөлөөлөх, хэрэгжилтэнд хяналт тавих Зорилт 3. Жижиг бизнес эрхлэгч […]

ЗӨВ СОНГОЛТ ТӨСӨЛ

Төслийн зорилго:  Архидан согтуурсанаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, архинаас хамааралтай хүн амын эрүүл мэнд, нийгэмд үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүднээс төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд, иргэдийн идэвхи санаачлага, оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн хамтын уялдаа холбоог бий болгон, архигүй аймаг, баг, байгууллага, хувь хүн цаашилбал архигүй Монгол байхын төлөө […]

УХААЛАГ ИРЭЭДҮЙ ТӨСӨЛ

Төслийн зорилго: “Ухаалаг ирээдүй” төсөл нь Ахлах ангийн сурагчдад өөрийгөө таньж мэдэх, шинжлэх ухааны аргачлалыг ашиглан мэргэжлээ зөв сонгоход нь туслах замаар чанартай боловсролыг дэмжих зорилготой. Бид уг төслийг хэрэгжүүлэхдээ “Карьер хөгжлийн төв”-тэй хамтран ажиллаж тус байгууллагын хэрэгжүүлж буй ОУ-ын лицензтэй “Central тест”-ийг ашиглан ахлах ангийнхны ажил мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг тодорхойлж өгдөг. “Central тест” нь хүүхэд залуусыг мэргэжлээ […]

ОХИДЫН КЛУБ ТӨСӨЛ

Төслийн зорилго. Дархан-Уул аймгийн Аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо нь өсвөр насны сурагчид, оюутан залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, гэр бүл төлөвлөлт, санхүүгийн боловсролын талаарх мэдлэг олгож өсвөр насны охидыг чадавхжуулах, зөв хандлага дадлыг төлөвшүүлэхэд зорилгоор “Охидын клуб” төслийг хэрэгжүүлдэг. Төслийн хамтрагчид: Дархан-Уул аймгийн ЗДТГ, ГБХЗХГазар, ЕБС-ууд, Их дээд сургууль, коллеж Төслийн үйл ажиллагаа: Охидын өрөө: ЕБС-ууд […]

Салбар зөвлөл

Дархан – Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо нь Хонгор, Шарын гол, Орхон сум болон Дархан сумын 1-18 багуудад өөрийн нэгж эмэгтэйчүүдийн зөвлөл, чиглэл бүхий 5-н зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сум, багуудын эмэгтэйчүүдийн зөвлөл нь дарга, тэргүүлэгчдээс бүрдэх бөгөөд өөрийн сайн дурын үндсэн дээр үүрэгт ажлыг гүйцэтгэж орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөх үйлсэд хувь нэмэрээ оруулж байна. Салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгчид: Дархан […]