TEDX, TEDXDARKHAN

TED гэж юу вэ?

TED бол дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлагч, туурвин бүтээгчид цугларан, технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарч буй дэвшилт, шинэ санаа санаачлагыг танилцуулан, илтгэл сонсож, санал бодлоо хуваалцдаг жил тутмын арга хэмжээ билээ.

1984 онд Технологи, Энтертайнмэнт, Дизайн (“Technology, Entertainment and Design = TED”) салбарын мэргэжилтнүүд АНУ-д хуран цуглаж, анхны TED арга хэмжээг зохион байгуулсан бол одоо Ванкувер хотод, салбар бүрийн манлайлагч нарыг цуглуулан, жил бүрийн чуулга уулзалтаа хийж байна.

TED байгууллагын зорилго бол аливаа санаа, санаачлагыг хамгийн хүртээмжтэй, нээлттэй хэлбэрээр дэлхий нийтэд хүргэх тавцан байх явдал юм. 2006 оноос TED.com вэбсайт дээр шилмэл илтгэлүүдийг үнэ төлбөргүй байрлуулж, өдгөө 2500+ илтгэл онлайн тавигдаад байгаа. Тус илтгэлүүд нь үнэ цэнэтэй санаануудаа 18 минутаас хэтрэхгүй хугацаанд маш сонирхолтой, содон байдлаар илэрхийлдэг онцлогтой.

TEDх гэж юу вэ?

TEDx нь хүмүүс өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцдаг бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм.

TED-н гол зорилго бол шинэлэг, үнэ цэнэтэй санаануудыг дэлхий нийтэд нээлттэй түгээх, хуваалцах бөгөөд тэрхүү зорилгын хүрээнд бүс нутгийн хэмжээнд бие даан зохион байгуулж болох TEDx хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Сайн дурынхан албан ёсны лиценз авснаар TED-тэй ижил хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой байдаг. TEDx арга хэмжээнүүд АШГИЙН БУС, улс төр, шашны болон өөр бусад нөлөөллөөс ангид байдаг бөгөөд тухайн бүс, нутагт гарч буй шинэ санаа, санаачилгуудыг нэгэн тавцанд цуглуулж, дэлхий нийтэд хүргэх зорилготой.

TEDхDarkhan

TEDx үйл ажиллагаа нь дэлхийн 5000 гаруй хотод уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэхүү олон улсын үйл ажиллагаанд нэгдсэнээр орон нутгийн иргэдийг дэлхийн TED-ын тавцанд хөл тавих боломжтой юм. 

Мөн Дархан хот дэлхийн хотуудын адилаар технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарч буй дэвшилт амжилтуудыг цаг алдалгүй түгээн дэлгэрүүлэгч хот болгон сурталчлах чухал ач холбогдолтой билээ.

Бид 2019, 2020, 2021 онуудад The Big Question,  Active NOW, Solving for X агуулгуудын дор амжилттай зохион байгуулсан. Дархан-Уул аймгийн Залуучууд театрт жил бүр зохион байгуулагддаг энэхүү олон улсын үйл ажиллагаанд одоогоор Монгол улсын салбар салбарын шилдэг манлайлагч 45 гаруй эрхэм илтгэгчээр уригдан оролцоод байна. Мөн 2021 онд Covid-19 цар тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан Studio хэлбэрээр буюу TEDxDarkhanStudio гэсэн шинэлэг хэлбэрээр “New Us” агуулгын хүрээнд зохион байгуулсан.

TEDxYouth@Darkhan

TEDxYouth@Darkhan нь дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан, сонирхолтой илтгэгч, оюунлаг арга хэмжээгээр дүүрэн олон улсын арга хэмжээ юм.

Арга хэмжээний үеэр хүүхдүүд зөвхөн илтгэл сонсоод зогсохгүй урлагийн үзүүлбэр, хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой зүйлсийг суралцдаг. Ерөнхий боловсролын сургуулиудаас дунд, ахлах ангийн сурагчид оролцсон ба илтгэгчдийн хувьд салбар салбарын мэргэжилтнүүд мөн хүүхдүүд өөрсдөө байна.

Бусдадаа үлгэр дуурайлал, дадал арга туршлагаасаа хуваалцах, эерэг эхлэлийг бий болгох тайз бол TEDxYouth@Darkhan байх юм. Дархан–Уул аймгийн хэмжээнд хүүхэд, залуучуудын үнэ цэнэтэй санааг түгээх зорилготой  TED-ийн “YOUTH”  хэлбэрээр анх удаагаа зохион байгуулах гэж байгаа нь онцлог бөгөөд  “FUTURE LEADERS” буюу “ИРЭЭДҮЙ УДИРДАГЧИД” агуулгын хүрээнд зохион байгуулагдана.

Бид нийгмийн хамгийн шинэчлэгч үзэл бодолтой сэтгэгч хүүхдүүд болон  бүтээн байгуулагчдийг урьж оролцуулах бөгөөд боловсрол, технологи, хөгжил, соёл урлагийн салбарт шинэчлэл, шийдэл болох санаануудыг Монголын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад түгээн тэднийг уриалах, урамшуулах, ирээдүйд зөв сонголтоо хийхэд нь туслах зорилготой байна.

TEDxDarkhan арга хэмжээнүүд

  1. TEDxDarkhan

Сэдэв: “The Big Question”

Хэзээ: 2019

  • TEDxDarkhan

Сэдэв: “Active NOW”

Хэзээ: 2020

  • TEDxDarkhanStudio

Сэдэв: “News Us”

Хэзээ: 2020

  • TEDxDarkhan

Сэдэв: “Solving for X”

Хэзээ: 2021

  • TEDxYouth@Darkhan

Сэдэв: “Future Leaders”

Хэзээ: 2022

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *