ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО НҮТББ-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Алсын хараа
- Үндэсний манлайлагч эмэгтэйчүүдийн байгууллага байх
Эрхэм зорилго
- Эмэгтэйчүүдийн үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаал үл харгалзан тэдний нийтлэг, эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалах, хөгжүүлэх
Үнэт зүйл
- Тэгш боломж- Тэгш хөгжил,
Оюунлаг эмэгтэйчүүд – Оюунлаг нийгэмлэг
Уриа:
- Илүү сайхан Дарханы төлөө
ТҮҮХЭН ТОВЧОО
- 1962 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Дархан хотын эмэгтэйчүүдийн анхдугаар хурлаар МАХН-ын хорооны харъяа орон тооны бус Зөвлөл байгуулагдсан.
- 1964 оноос Дархан хотын эмэгтэйчүүдийн орон тооны зөвлөл ажиллаж эхэлсэн.
- 1990 оноос Дархан хотын эмэгтэйчүүдийн зөвлөл бие даасан олон нийтийн байгууллага болсон.
- 1994 оноос Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- 1997 оноос Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо ТББ болж шинэчлэгдсэн.
- 1987 онд Дархан – Уул аймгийн бүсгүйчүүдийн санаачлага, олон нийтийн хандиваар Монгол улсдаа цорын ганц Эмэгтэйчүүдийн ордонг барьж байгуулан үүдийг нээж одоог хүртэл үйл ажиллагаа нь тогтмол явагдаж байгаа.
- Дархан – Уул аймгийн Хонгор, Шарын гол, Орхон сум болон Дархан сумын 1-18 багуудад өөрийн нэгж эмэгтэйчүүдийн зөвлөлтэй, томоохон аж ахуй нэгж байгууллагуудад эмэгтэйчүүдийн зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- Дарханы бүсгүйчүүд сургалтын төвийг нээн үсчин, бэлэг дурсгалын зүйл урлаач, оёмол бүтээгдэхүүний оёдолчин бэлтгэх сургалт чвуулан мэргэжлийн үнэмлэх олгож эмэгтэйчүүдийн ажлыг байрыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхитэй ажилладаг.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРДОН
Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны ажлын байр болох Эмэгтэйчүүдийн ордон нь Монгол улсын хэмжээнд эмэгтэйчүүдэд зориулан баригдсан цорын ганц байгууламж юм. Эмэгтэйчүүдийн ордонг 1987 онд Дархан – Уул аймгийн бүсгүйчүүдийн санаачлага, олон нийтийн хандиваар 7 сарын дотор барьж байгуулан сүндэрлэн босож 1987 оны 12 сарын 17-нд үүдийг нээсэн юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ ЗОРИЛТУУД:
- Эхчүүд эмэгтэйчүүд охидын нийгэм, гэр бүлд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, бие сэтгэл зүйн онцлогтой холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцох, тэдний эрх ашгийг хамгаалсан хууль тогтоомжийн хэрэгжилтэнд санал дэвшүүлнэ.
- Жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулалт, төсөв, төлөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Манлайлагч эмэгтэйчүүдийн бүх шатны сонгуульд дэмжиж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд идэвхитэй ажиллана.
- Олон улсын байгууллага, хөгжлийн агентлагуудтай хамтран үндсэн чиглэлийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Дэлхийн болон бүс нутаг, үндэсний эмэгтэйчүүдийн бусад хөдөлгөөн, байгууллагуудтай холбоо харилцаагаа өргөжүүлж үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлнэ.
- Эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдлыг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хөгжүүлэх, мэргэжлийн сургалтаар ур чадвар олгож ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, жендерт суурилсан ялгаварлалыг багасгах, хүчирхийллийг зогсоох
- Нийгэмтэй хөл зэрэгцэн алхах соёлтой, оюунлаг иргэнтэй болох, зөв иргэнийг бэлтгэхэд оролцоог ханган соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг өрнүүлнэ.
- Судалгаа, тандалт асуулга хийх замаар иргэд эмэгтэйчүүд, олон нийтийн хяналт үнэлгээг хүргэнэ.
ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС
- “TEDxDarkhan” олон улсын арга хэмжээг 2019 оноос хойш жил бүр
- “ТЭГШ ОРОЛЦОО – ТЭГШ ХӨГЖИЛ” сургалт, уулзалт
- “WOMEN LEADERSHIP ACADEMY”, эмэгтэйчүүдийн манлайллын академи сургалт- уулзалт
- “БҮСГҮЙЧҮҮДИЙН БАЗАА” сошиал нэвтрүүлэг
- “ДУЛААН АЯН” төсөл
- “ОХИДЫН ШИВНЭЭ” төсөл
- “ХАЙРЫН ЦЭНЭГ” төсөл
ДАРХАНЫ БҮСГҮЙЧҮҮД СУРГАЛТЫН ТӨВ– өөр
- Үсчин
- Оёмол бүтээгдэхүүн оёдолчин
- Бэлэг дурсгалын зүйл урлаач зэрэг мэргэжлийн үнэмлэх олгох сургалтуудыг явуулдаг.
- Уран зураг /хүүхэд, залуучуудын болон насанд хүрэгчид/
- Амьдрах урлагын иог, бясалгалын сургалт
Хаяг, байршил: Дархан сум, 13 р баг, Эмэгтэйчүүдийн ордон
Утас: 7037-7717, 99017277-99003897
И-мэйл: da********************@gm***.com
https://www.facebook.com/WomensFederationOfDarkhanUulProvince