“English Club” -тай боллоо

Англи хэлний ярих ур чадвараа сайжруулах сонирхолтой гишүүд дэмжигчдэдээ зориулан ENGLISH CLUB-ыг эхлүүлж байна. Сургалт нь 2022 оны 10-р сарын 12-ны өдрөөс эхлэх бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гарагт – 13:30 – 14:30 Баасан гарагт – 13:30 – 14:30 цагуудад эмэгтэйчүүдийн ордонд хичээллэнэ.

Эерэг сэтгэлгээ хувь хүний хөгжлийн цогц сургалт

Хувь хүний мөн чанар, итгэл үнэмшилд чиглэсэн, хүндлэл, хайр, итгэл дээр суурилсан нийгмийн бие даасан нэгж байхад эерэгээр нөлөөлөх нийт 52 зан төлөвөөс өнөөгийн Монголын нийгэмд үзэгдэж буй сөрөг хандлага, сөрөг үзэгдлүүдийг багасгах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тул доорх 10н зан төлөвийг сонгож, өөрсдийн хойч үе, бидний залгамж халаа болсон залуу иргэдэд сургалт хэлбэрээр хүргэх нь уг сургалтын үндсэн зорилт […]

Хувь хүнд зориулсан сургалт

“Та өөрөө өөрийнхөө үсчин” нэртэй богино хугацааны сургалт. Сургалтыг дадлага туршлагатай мэргэжлийн багш удирдан явуулна. Хугацаа: 2 өдөр Сургалтын агуулга. Оношилгооны аппаратаар өөрийн үс, хуйхны бүтцийг оношлуулах Гэрийн нөхцөлд үсээ арчлах аргууд, эмчилгээ хийх аргууд Үсэндээ тохирсон арчилгаа, эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг зөв сонгох, зөв хэрэглэх Өөрийн нүүрний хэлбэрт тохирох засалтыг тодорхойлох Үсний сэнс, хайч, индүү зэргийг ашиглан хэлбэржүүлэлт хийх аргуудыг зааж […]

Амьдрах ухааны сургалт

“Стресс үгүй сэтгэл, хүчирхийлэл үгүй нийгэм байхгүй бол бид энх тайван дэлхийг цогцлоох зорилтдоо хүрэхгүй.”  гэсэн энх тайваныг эрхэмлэсэн үзэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Амьдрах урлаг нь хувь хүнийг стрессээс чөлөөлж дотоод амгаланг мэдрүүлэхэд туслахаар амьсгалын дасгал,бясалгал, иог багтаасан стрес тайлах хөтөлбөрийг хүн ардад явуулж байна. Эдгээр хөтөлбөр нь дэлхийн сая сая хүнд стрес ядаргаа, сэтгэл гутрал, түрэмгий хандлагаа […]

Иог бясалгалын сургалт

Иогаар хичээллэсний давуу талууд: Биеийн ерөнхий системыг сайжруулах, гадаад ертөнцтэй зохицох, стресс сөрөг туршлагаас ангижрах, нуруу үе мөчний өвдөлтөөс ангижрах, булчингийн корсетийг бэхжүүлэх, хөл чангарч алхалт цэх, өөртөө итгэлтэй болдог. Жин хасах, бие мах бодийг цэвэрлэх, дархлаа нэмэгдүүлэх, сэтгэцийн чадварыг сайжруулах олон давуу талтай.

D-Art Уран зургийн сургалт

Уран зургийн сургалт нь хүүхдийг урлаг гоо зүйн мэдрэмжтэй болгох, урлагаар дамжуулан хүүхдийн сэтгэн бодох, төсөөлөх, дүрслэх чадварыг хөгжүүлэх, юманд төвлөрч сууж сургадаг. Зураач биш ч гэсэн зургийг үздэг, мэдэрдэг, сэтгэлийн таашаал авдаг байгаасай. Амьдралын гоё сайхан мэдрэмжийг зургаас авдаг байгаасай гэж бид боддог. D-Art уран зургийн сургалтыг СУИС-н Дүрслэх дизайн урлагийн сургуулийг “Монгол зураг” мэргэжлээр суралцаж төгссөн мэргэжлийн зураач, […]

Оёдолчин мэргэжил олгох сургалт, Бэлэг дурсгалын урлаач

Орон нутгийн зорилтод бүлгийн болон ажил мэргэжилгүй эмэгтэйчүүдэд зориулан Бэлэг дурсгалын зүйл урлаач болон оёмол бүтээгдэхүүний оёдолчин бэлтгэх, сургалтын урланг орчин үеийн стандарт нийцүүлэн сайжруулах, сургалтуудыг төрөлжүүлэн онлайн сургалт, богино болон урт хугацааны сургалтууд явуулах нөхцөл бүрдүүлэх замаар эмэгтэйчүүдэд хүрч ажиллах боломж хүртээмжийг сайжруулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон эмэгтэйчүүдийг мэргэжилтэй болгон өөрийн ажлын байрыг үүсгэх жижиг үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээн […]

Үсчний мэргэжил олгох сургалт

45 хоног үргэлжлэх, онол практик хосолсон үсчин мэргэжил олгох сургалт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2-р зэргийн үсчин мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгоно Олон улсын стандартын дагуу бэлтгэсэн хичээлийн хөтөлбөр Мэргэжлийн дадлага туршлагатай багш боловсон хүчин 4 төрлийн мэргэжлийн үс засалтын техник Орчин үеийн шаардлага хангасан анги танхим. Дадлагад суурилсан, цөөн хүнтэй 1 ангид 4-5 хүнтэй Мэргэжлийн салоны хэрэгслээр бид хангаж сургалт […]

ХАЛААСНЫ МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХ сургалт

Сургуулийн насны хүүхдүүдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, хэрхэн зөв зарцуулах, хадгалах зэрэг санхүүгийн ойлголтуудыг өгч ирээдүйн амьдралаа ухаалгаар удирдан явах санхүүгийн боловсролтой, сахилга баттай иргэнийг бий болгоход тус хичээлийн зорилго оршино. Халаасны мөнгөө зарцуулах сургалтаар олсон мөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулах, хүнээс зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх, санхүүгийн сахилга баттай байхын ач холбогдлыг таниулж, мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийн үнэ цэнэ талаарх […]

ӨРХИЙН ТӨСӨВ сургалт

“Өрхийн төсөв” сургалтаар хувь хүн болон айл өрхүүдийг орлого зарлагаа зөв төлөвлөх аргад сургах, хуримтлалын ач холбогдлыг таниулах, өрх гэрийн санхүүгийн чадамжийг сайжруулах улмаар Монгол улсын ард иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой. Тус сургалтанд сууснаар өрхийн орлого, зарлагаа зөв төлөвлөж тооцоолох, хуримтлалтай болох, мөнгө санхүүгээ зөв удирдах арга аргачлалд суралцана. Оролцогчид: 16 наснаас дээш иргэд Хугацаа: 120 минут