“English Club” -тай боллоо

Англи хэлний ярих ур чадвараа сайжруулах сонирхолтой гишүүд дэмжигчдэдээ зориулан ENGLISH CLUB-ыг эхлүүлж байна. Сургалт нь 2022 оны 10-р сарын 12-ны өдрөөс эхлэх бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гарагт – 13:30 – 14:30 Баасан гарагт – 13:30 – 14:30 цагуудад эмэгтэйчүүдийн ордонд хичээллэнэ.

БИЗНЕСИЙН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Бизнес Эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан “Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.29/ Эмэгтэйчүүдийн ордонд зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт: АНУ-ын ЭСЯ-аас Америкийн энтерпренер “Анжел” хөрөнгө оруулагч Река Пай Камат, АНУ-ын ЭСЯ-ны Хоёр дугаар нарийн бичгийн дарга Кевин Моор нар уригдан оролцлоо. Уулзалт ярилцлганд оролцсон нийт бизнес эрхлэгч, АЭХ-ны гишүүд дэмжигчиддээ баярлалаа. […]

Малчин Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2022

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-нд оролцон мэндчилгээ дэвшүүлж, мал аж ахуйн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тус чуулганд Дархан-Уул аймгийн 4-н сумын 60 гаруй малчин эмэгтэйчүүд оролцсон бөгөөд өөрсдийн тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж орон нутгийн холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүллээ. Энэхүү арга хэмжээ нь Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” үндэсний чуулган болж байна.

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал боловсруулж, холбогдох талуудад зөвлөмж хүргүүлэх зорилготой юм.

Ээж охидын өдөрлөг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Охидын клубээс санаачлан “Ээж охидын өдөрлөг” үйл ажиллагааг зохион явууллаа. Өдөрлөгт Анги бүрийн төлөөлөл оролцов. ДУА-н Cinderella эмнэлгийн салбар хариуцсан их эмч С.Оюунгэрэл Арьс арчилгааны тухай, ДУА-н МГБССН-н салбар зохицуулагч Д.Доржналжирмаа нь Ээж охидын шивнээ сэдэвээр сургалт зөвлөгөө хийлээ.Мөн охидууд маань өөрсдийн бичсэн шүлэгээ ээждээ уншиж бэлэг барьлаа. Хүсэлтийг минь хүлээн ч ирсэн […]

Morning Show

Дархан-Уул аймгийн Орхон суманд Эртэч Дархан клубын MORNING SHOW үйл ажиллагаа яг одоо явагдаж байна. Эерэг харилцаа, хандлага Эерэг сэтгэлгээний давалгааг түгээн хамтдаа хөгжиж суралцсан гайхалтай өглөө #Эерэг_Эртэч_Эрүүл_Дарханы_төлөө Эртэч-ДарханДархан-Уул аймгийн Орхон сум Засаг даргын Тамгын газар