Дархан-Уул аймаг орон нутгаас анх удаа Жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг боловсруулан гаргалаа.

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлтэй ажил хэрэгч өглөөний уулзалт хийлээ. Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Дархан-Уул аймаг орон нутгаас анх удаа аймгийнхаа жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг боловсруулан гаргалаа. Орон нутгийнхаа ТББ-н санаачилгыг дэмжин ажил хэрэг болгосонд ИТХ, ЗДТГ-т талархал илэрхийлье. Аргазүйн зөвлөгөөгөөр ханган хамтран ажилласанд Жендэрийн үндэсний хороонд талархал илэрхийлье. Бид жендэрийн хуулиа бүрэн хэрэгжүүлэх, […]

Хүчирхэг эмэгтэйчүүд сэтгүүл Англи хэл дээр хэвлэгдэнэ.

Хүчирхэг Эмэгтэйчүүд сэтгүүл маань Монгол-Англи хэл дээр хэвлэгдэнэ. Оролцогчдын маань түүх олон оронд олон хүнд хүрэх боломжтой боллоо. Биднийг дэмжин хамтран ажиллаж сэтгүүлийн англи хэл дээрх хувилбарыг хамтран бүтээлцэх болсон MNB today-ын редактор Michelle Borok танд талархал илэрхийлье.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурлын үйл ажиллагаагаар өнөөдөр (2022.11.25) Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд эхэлж байгааг зарлалаа.https://ncge.gov.mn/content/detail/847Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын […]

БИЗНЕСИЙН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Бизнес Эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан “Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.29/ Эмэгтэйчүүдийн ордонд зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт: АНУ-ын ЭСЯ-аас Америкийн энтерпренер “Анжел” хөрөнгө оруулагч Река Пай Камат, АНУ-ын ЭСЯ-ны Хоёр дугаар нарийн бичгийн дарга Кевин Моор нар уригдан оролцлоо. Уулзалт ярилцлганд оролцсон нийт бизнес эрхлэгч, АЭХ-ны гишүүд дэмжигчиддээ баярлалаа. […]