Дархан-Уул аймагт 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Toastmasters олон улсын байгууллага нь намрын нээлтээ хийлээ.

Англи хэлээр илтгэх чадвараа хөгжүүлэх, хүрээллээ тэлэх сонирхолтой иргэд хамрагдах боломжтой юм. Хугацаа: Пүрэв гариг бүрийн 18:30-21:00 цагийн хооронд Байршил: Американ Корнер Дархан боловсрол зөвлөгөө мэдээллийн төвд болно.

Орон нутагтаа анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын зөвлөгөөн”-ийг эмэгтэйчүүдийн ордонд /2024.09.07/ амжилттай зохион байгуулагдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын зөвлөгөөнд: – НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан – Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр – Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Янжмаа – Аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Б.Шарав – Аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Баярням, Хамралт, Орлогын Хэлтсийн дарга Х.Нарангэрэл – Хүний […]

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдыг чадавхижуулах

Энэхүү арга хэмжээг Нарны сахиусан тэнгэрүүд ТББ-ын санаачлагаар Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, Дархан-Уул Аймаг-ийн ЗДТГ, Хүний эрхийн Үндэсний Комисс Дархан-Уул аймагт хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдыг чадавхжуулах, тэдний эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын хүрээнд дэх боломжийг нэмэгдүүлэх, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготойгоор зохион байгуулж байна. Хаана: Дархан сум, Эмэгтэйчүүдийн ордон Хугацаа: 2024 оны 09 сарын 07-ны […]

Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга (КСОНС) хөтөлбөр

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо Канад сангийн 2023 оны орон нутгийн санаачилга хөтөлбөрт сонгогдон Канад улсын Элчин сайд Ивкофтой тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурлаа. Орон нутгийн ТББ-ыг дэмжин өсвөр насны ээжүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулахад хамтран ажиллаж байгаад Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-д талархал илэрхийлье. Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга (КСОНС) хөтөлбөр нь Канадын Засгийн газраас хөгжиж буй […]

“Toastmasters Darkhan Club” байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Toastmasters Darkhan Club албан ёсоор нээлтээ хийлээ. Toastmasters Darkhan салбар клуб нь Toastmaster олон улсын боловсролын байгууллагын салбар байгууллага юм. Toastmasters Darkhan клуб Гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх англи хэлний мэдлэгийг сайжруулах үндсэн зорилготой. 94 жилийн түүхтэй “Тоасмастерс Интернэшнл”ын клубыг Дэлхийд алдартай eBay, Google, Microsoft зэрэг компаниуд дэргэдээ байгуулан ажилтан албан хаагч тэдний гэр […]

“Good Soup”- “Сайхан шөл” үйл ажиллагаа

Хүүхдүүд өөрсдийн хийсэн амттай шөлөө зарангаа санаачилсан төслөө танилцуулна, хамгийн шилдэг төслөө ил тод шалгаруулан шөл зарж олсон 600,000 төгрөгөөрөө санхүүжүүлнэ. Энэ бол хүүхдүүдийн санаачилгаар Good neighbors байгууллагын Дархан салбар болон Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Good soup- Сайхан шөл” төсөл юм.

Ээж охидын өдөрлөг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Охидын клубээс санаачлан “Ээж охидын өдөрлөг” үйл ажиллагааг зохион явууллаа. Өдөрлөгт Анги бүрийн төлөөлөл оролцов. ДУА-н Cinderella эмнэлгийн салбар хариуцсан их эмч С.Оюунгэрэл Арьс арчилгааны тухай, ДУА-н МГБССН-н салбар зохицуулагч Д.Доржналжирмаа нь Ээж охидын шивнээ сэдэвээр сургалт зөвлөгөө хийлээ.Мөн охидууд маань өөрсдийн бичсэн шүлэгээ ээждээ уншиж бэлэг барьлаа. Хүсэлтийг минь хүлээн ч ирсэн […]

Morning Show

Дархан-Уул аймгийн Орхон суманд Эртэч Дархан клубын MORNING SHOW үйл ажиллагаа яг одоо явагдаж байна. Эерэг харилцаа, хандлага Эерэг сэтгэлгээний давалгааг түгээн хамтдаа хөгжиж суралцсан гайхалтай өглөө #Эерэг_Эртэч_Эрүүл_Дарханы_төлөө Эртэч-ДарханДархан-Уул аймгийн Орхон сум Засаг даргын Тамгын газар

Гишүүнчлэл элсүүлж эхэллээ

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо НҮТББ-ын Дархан-Уул аймаг дахь салбар гишүүнчлэл элсүүлж эхэллээ. Охид эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө, тэдний эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахыг дэмжигч Монгол Улсын иргэн бүр Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн байж болно. Гишүүнээр элсэхийг хүсвэл доорх холбоосоор орж анкет бөглөнө үү.